ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    БНСУ-д Монгол Улсын хоёр иргэн хулгайн хэргээр саатуулагджээ

    Солонгос улсад гурван сарын аялал жуулчлалын визээр очсон 45, 50 настай хоёр Монгол иргэн хулгайн хэрэгт саатуулагджээ. Монгол иргэд нь оройн цагаар Вонжү хотын орон сууцны хорооллоор хэсч, иргэдийн орцонд цоожгүй орхисон дугуйнуудыг хулгайлж байсан ба энэхүү үйлдэл нь орц болон лифтэнд байдаг хяналтын камеруудад бичигджээ.

    Тус хотын цагдаагийн газрын мэдээлэлсэнээр тэд таван удаагийн үйлдлээр 1.500.000 төгрөгөөр үнэлэгдэх таван дугуй хулгайлж, хулгайлсан дугуйгаа каргогоор Монгол руу илгээсэн байна.

    Хулгай хийсэн Монголчууд "Дугуйг эх орондоо очоод хэрэглэх зорилготой байсан" гэж мэдүүлсэн бөгөөд цагдаагийн газрын ажилтнууд "Тэд дугуйг Монголд очоод зарж борлуулах зорилгоор хулгайлж, мөрдөн байцаалтаас оргон зайлах үндэслэлтэй тул тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн баривчилсан аж. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй