УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ.
Тэрбээр "Ерөнхийлөгчийн хувиар нутаг орноо тойрж иргэдтэйгээ уулзлаа. Иргэд тэтгэвэр тэтгэмж, ажилгүйдэл ядуурал, улстөрчдийн увайгүй үйлдлүүдийн талаар голлон саналаа хэлж байна.
Төрийн албан хаагчдын ёс зүй, хуулийн засаглал, Үндсэн хуулийг сайжруулах, өрийн дарамтыг бууруулах, төрийн албыг цомхон болох талаар ч иргэд саналаа хэлж байлаа. Тэтгэвэр тэтгэжмийн хүртээмжгүй байдлыг нэмэгдүүлэх нь нэн шаардлагатай байна. Тэтгэврийн тогтолцоонд томоохон гажиг, хөгжлийн эрүүл бус тогтолцоо бий болоод байгаа иргэд хэлж байна.
Монгол хүний нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах нь чухал байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийн асуудлыг Засгийн газар тогтоол гаргаад шийдэх боломж байна.
Бид илүү сайн эдийн засгийг бий болгохын төлөө зүтгэх хэрэгтэй байна. Хотын цэвэр усны хангамж 2030 он гэхэд шавхагдах судалгаа гарлаа. Ус бол аюулгүй байдлын нэгэн баталгаа тул асуудал хүндрэхээс өмнө урьдчилан шийдэх нь чухал. Урин цаг ирсэнтэй холбогдуулан агаарын бохирдлыг мартаж болохгүй. Агаарын бохирдлыг бууруулахад ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлыг давхар шийдэж болно. Гадаад орнуудад суух Элчин сайдуудын асуудлыг шийдүүлэхээр Засгийн газар, УИХ-д саналаа хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл нэг нь л шийдэгдлээ. Инновацийг бүх салбарт хэм хэмжээ болтол нь нэвтрүүлье. Одоо гагцхүү бид ажил хийх л үлдлээ" гэлээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт