ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нийслэлийн ногоон бүсэд зорчихыг хориглолоо

    Жил бүрийн хавар намар нийт нутгаар хуурайшилттай байдаг тул нийслэлийн нутаг дэвсгэрт ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай Онцгой комиссын 2018 оны 03 тоот албан даалгавар гарчээ.

    Уг даалгаврын хүрээнд нийслэлийн ногоон бүсэд зорчихыг түр хугацаанд хориглож байгаа аж. Ингэснээр нийслэлийн дүүргийн ногоон бүсийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон хороодод ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулах юм.

    Сүүлийн өдрүүдэд Онцгой байдлын албанд ирүүлж буй дуудлагын ихэнхийг хог шатааж байгаа дуудлагууд эзэлж байгаа учраас ойн сан бүхий зуслангийн амуудын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудаас гарч байгаа хог хаягдлыг цэвэрлэн, тээвэрлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй