ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өнөө, маргаашдаа хүйтэн байна

    Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байхыг малчид, тээвэрчид, ард иргэдэд анхааруулж байна.

    Дөрөвдүгээр сарын 03-наас 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

    3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно.

    Салхи 3-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, 4-нд ихэнх нутгаар, 5-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус,  Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

    Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 1-3  градус хүйтэн байна

    Харин баруун болон төвийн аймгуудын өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно.

    Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

    Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй