ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сэрэмжлүүлэг: Хүчтэй шороон болон цасан шуурга шуурна

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсын баруун, Завхан, Говь-Алтайн хойд, Хөвсгөлийн өмнөд хэсгээр салхи баруунаас секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-26 метр хүрч ширүүснэ. 26-27-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарч, хүчтэй салхи шуургатай байх тул шар усны үерийн болон болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

    Энэ сарын 27-ноос 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

    • 27-нд нутгийн хойд хэсгээр,
    • 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
    • 30-нд нутгийн зарим газраар  хур тунадас, нойтон цас орно.

    Салхи 27-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 28, 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд зарим газраар секундэд   12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаарна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй