ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өнөөдөр ХАВРЫН ЭХНИЙ ӨДӨР

    Өнөөдөр буюу гуравдугаар сарын 21 нь одон орон судлалын үүднээс хаврын анхны өдөр юм. Цаг уурчид гуравдугаар сарын 1-нийг хаврын эхлэл гэдэг бол астрономичид үүнээс гурван долоо хоног орчмын дараа хавар эхэлдэг гэж үздэг.

    Энэ өдөр нарны туяа дэлхийн экваторын бүслүүрийн эгц дээрээс тусдаг. Үд дунд экваторын шугам дээр зогсож байгаа хүний эгц дээрээс нар тусаж, сүүдэр нь хамгийн бага байна гэсэн үг юм.

    Гэхдээ дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хавар ирдэг бол өмнөд хагаст намар эхэлдэг.

    Өдрийн хувьд харилцан адилгүй, жил бүрийн гуравдугаар сарын 19, 20, 21-ний аль нэгэнд тохиодог байна.

    Есдүгээр сарын 22 хавьцаа дараагийн ийм үзэгдэл тохиолдож, хойд хагаст намар, өмнөд хагаст хавар эхэлдэг юм.

    Өнөөдөр мөн эртний Персийн шинэ жил буюу Наурызын баярын эхний өдөр тохиож, Ойрх Дорнод, Төв Ази, Кавказын олон сая хүн ард тэмдэглэж байна.

    Наурыз нь Перс хэлний “шинэ өдөр” гэсэн утгатай үг. 3,000 жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн уг баяр нь эртний Зороастрийн шүтлэгээс гаралтай гэж үздэг. Иран улсын албан ёсны цагалбараар шинэ он эхэлж байгаа өдөр юм.

    Наурызын өдөр манай Казах түмэн гэр орноо цэвэрлэж, төрөл садныдаа айлчлан золгож, идээ ундаагаар дайлалцаж, бэлэг солилцдог уламжлалтай.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй