ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ихэнх нутгаар 12-23 градус хүртэл дулаарна

    Ойрын өдрүүдэд  ихэнх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

    ГУРАВДУГААР САРЫН 23-27-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

    24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. 

    Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 24-нд Алтайн салбар уулсаар, 25-26-нд зарим газраар секундэд 14-16 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

    23-наас ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй