ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эко телевизийнхэн ээлжит сургалтдаа хамрагдаж байна

    “Жигүүр гранд” группийн харьяа ЭКО телевизийн хамт олон жил бүрийн бизнес төлөвлөгөөнийхөө дагуу ажилтан, уран бүтээлчдийн ур чадвар, төлөвшил, хувь хүн-байгууллагын хөгжилд зориулан сургалт авдаг уламжлалтай юм байна.

    Хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид ямагт олон нийт, үзэгч, уншигчдаасаа нэг алхмын өмнө явах учиртай. Энэ ч онцлогийнхоо дагуу ажилтан цэнэглэх сургалтыг тогтмолжуулж, номын дуу сонсгодог нь цаг үе, үүргээ мэдэрсэн бодлого тул бид ийнхүү онцлон мэдээлж байна.

    Тус телевизийнхэн энэ удаагийн сургалтаар хувь хүн-хамт олны эерэг хандлага, телевизийн бүтээлийн зохиол бичих болон найруулах ур чадвараа хэрхэн дээшлүүлэх, багийн ажиллагаа, удирдах арга барилаа сайжруулах зэрэг сэдвээр хоёр өдрийн сургалтад хамрагдаж буй юм. Түүнчлэн энэ удаагийн сургалтын онцлог нь “Жигүүр гранд” группийн харьяа салбарууд болох “Гэгээнтэн энтертайнмент” төв, “Гранд принц”, “Такаражин”, “Гранд мэншн” компани болон Барилга үйлдвэрлэлийн албаны төлөөлөл зарим сургалтад нь хамтран оролцжээ. 

         

    ЭКО телевизийн хувьд Монголын үндэсний ууган бүтээн байгуулагч “Жигүүр гранд” группийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг, улс төр, олигарх бүлэглэлээс ангид, бие даасан нийтлэлийн бодлогоороо арилжааны бусад телевизээс ялгардаг. Тиймдээ ч 2017 оны Сонгуулийн туршид улсын хэмжээнд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг 160 гаруй телевизүүдээс улс төр нэвтрүүлээгүй 3 телевизийн нэгээр нэрлэгдсэн /Монгол HD, ECO television, Dream Box/, сэтгүүл зүйн эрүүл үйл ажиллагаагаараа үзэгчдэд танигдсан хамт олон ажээ.

     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй