ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Парк Вью” хотхоныг сонгох 12 шалтгаан

    "Жигүүр Гранд Групп"-ийн бүтээн байгуулж буй "Park view" хотхоны нэгдүгээр ээлж ашиглалтад ороод захиалагчдынхаа талархлыг хүлээгээд байна. Тэгвэл "Park view" хотхоныг сонгон амьдрах 12 шалтгааныг та бүхэнд санал болгоё.

    Нэг: Дахин давтагдахгүй байршил

    Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахдаа зайлшгүй анхаарах 3 зүйл бий. Нэгдүгээрт байршил, хоёрдугаарт байршил, гуравдугаарт байршил гэдэг. Энэ бол хоёр ба гуравт хэлэх гэсэн санаагаа мартсан хүний үг биш юм. Байршил ямар чухал болохыг онцлон тэмдэглэж байгаа юм. Парк Вью хотхон ямар учраас байршил сайтайд тооцогдож байгаа юм бэ гэж үү?

    Парк Вью хотхон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойморт байрладаг. Үүнтэй холбоотойгоор таны сонголт дараах олон давуу талуудыг араасаа дагуулна.

    Хоёр: Утаагүй орчин

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийт 960 га барилгажаагүй талбайтай. Барилгажаагүй гэж онцолсон нь тэнд салхитай байдаг. Тиймээс өвөлдөө утаа тогтдоггүй. Цонхоо нээхэд, хүүхдээ гадаа тоглуулахад утаагүй орчинд амьдрах давуу тал мөн биз?

    Гурав: Эрүүл орчин

    Өмнө нь барилгажаагүй 960 га талбай байна гэдэг нь тэр хэмжээний эрүүл хөрстэй гэсэн үг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Улаанбаатар хотын цэвэр усны нөөц байдаг газрыг хамгаалж байгуулсан гэсэн үнэн биз. Тэгэхээр, бүр цэвэр устай, цэвэр хөрстэй. Бохирдолгүй орчин гэдэг нь зөвхөн агаарын бохирдолгүй байхын нэр биш шүү дээ. Дээрээсээ бас доороосоо цэвэр орчинд байх нь юутай сайхан.  

    Дөрөв: Хүчилтөрөгчөөр амьсгал

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхний хэлж байгаагаар 183 га талбайд ногоон байгууламжийг бий болгож, 28,5 га талбайд зүлэгжүүлэлт, 110,000 гаруй мод, сөөг мод тарисан нь 96 хувийн ургалттай ургаж, Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлж байгаа аж. Энд үйлдвэрлэгдэж байгаа шинэхэн хүчилтөрөгчөөр амьсгалах хүн нь та болон таны гэр бүлийнхэн байна гэдэг сайхан биз?

    Тав: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

    Олон улсад цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо байршдаг орон сууцууд өөр бусад байршилд буй үл хөдлөх хөрөнгөөс багадаа 20-30%-р илүү үнэтэй байдаг. Тэрнээс гадна, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйлтийн зам, сагсан бөмбөгийн талбай, хөлбөмбөгийн талбай, газрын теннисийн талбай, дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбайнууд бий. Тэр бүгдийг та хүссэн үедээ өөрийн мэт ашиглах боломжтой. Дээр нь цэцэрлэгт хүрээлэнд хүүхдээ салхилуулах, хөгшид нарлаж, алхахад тохиромжтой. Бас хүүхдүүдээ автомашин доогуур орчихвий гэж санаа зоволгүй гадаа тоглуулж болно гээд хувь хүн, гэр бүлийн амьдралын хэв маягаас шалтгаалсан олон давуу талуудыг нэрлэж болно. Дурдахгүй өнгөрч болохгүй бас нэг давуу тал бол энд байр авсан байхад зуслангийн байшин түрээсэлж, худалдан авч, зусланд гарах бараг шаардлагагүй дээ. Тэр мөнгөөрөө гэр бүлээрээ сайхан аяла.

    Зургаа: Хотын төвд ойрхон

    Хот тэлэхийн хирээр “хотын төвд ойр” гэдэг ойлголт тэлсэн. Тиймээс Парк Вью хотхоныг хотын төвд ойрхон гэж хэлэхэд буруудахгүй. Угаасаа хотын төвд Парк Вью шиг төлөвлөлттэй, давуу талтай орон сууц угаасаа авъя гэсэн ч байхгүй.

    Долоо: Зам, орц гарц сайтай

    Урдуураа нэг урсгалтай 2 тусдаа зам, хойгуураа хоёр урсгалтай нэг төв замтай. Скай резорт, Баянзүрхийн товчоо руу “хурдны” гэж хэлж болохоор замтай. Их, бага тэнгэр, Зайсан толгой орох уулзвартай ойрхон.

    Найм: Худалдаа үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн нэгдсэн төвлөрөл

    Хотхоны урд “Парк Од” худалдаа үйлчилгээ, гэр бүлийн төв баригдана. Тэнд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагуудыг хангасан хүнсний зах, “Гранд Мед” эмнэлэг, “Гранд Фарм” эмийн сан, Ажисен Рамен, Хот Пот ресторан, Гэгээнтэн кино театр, бассейн, кофе шоп, йога, хүүхдийн тоглоомын төв, дэлгүүр гэх мэт хүний хэрэгцээг нэг дороос хангах бизнес, үйлчилгээнүүд байх болно. Түүнчлэн, төвлөрсөн зах, төрийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, фитнес клубууд тавхан алхмын зайтай байршдаг.

     

    Ес: Эрсдэлгүй хөрөнгө оруулалт

    Аливаа хөрөнгө оруулалт эрсдэлгүй байх тусмаа л ухаалагт тооцогдоно.

    Арав: Үл алдагдах үнэ цэнэ

    Хөрөнгө оруулалт үр ашгаа өгөхгүй бол эрсдэл мөн. Парк Вью хотхонд амьдрах нь дээр дурьдсан давуу талуудаас гадна жил ирэх тусам үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх эргүүлээд худалдахад үнээ алдахгүй байх давуу талтай.

    Арван нэг: Өгөөж

    Байршил сайтай учир орон сууцаа түрээслүүлэх замаар орлогын эх үүсвэртэй болох боломжтой. Мөн давуу тал олонтой учир эргээд зарагдахдаа хурдан буюу хөрвөх чадвар сайтай.

    Арван хоёр: Баталгаатай, туршлагатай

    Парк Вью хотхоныг барилга үйлдвэрлэлийн салбарт тасралтгүй 29 жил үйл ажиллагаа явуулсан “Жигүүр Гранд Групп” барьж байгаа. Монголын барилгын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн цор ганц брэнд гээд тодорхойлчихвол буруудахгүй биз. Жигүүр Грандын барьсан барилгын чанарыг оршин суудаг хүмүүсээс нь асуугаарай. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойморт олон орон сууц баригдаж буй. “Жигүүр Гранд Групп” бусдаасаа хамгийн туршлагатай юм. 

    Таны сонголт мэргэн байг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй