ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Э.Амартүвшин ОУ-ын “БРАВО” шагналын эзэн болжээ

    Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин дэлхийн шилдэг уран бүтээлчдийн оролцдог олон улсын мэргэжлийн дуу хөгжмийн "Bravo" ёслолоос Хүндэт шагнал хүртлээ. Тэрбээр нэр дэвшсэн шилдэг уран бүтээлчдийн гала тоглолтод энэ сарын 11-нд оролцож, Москва хотын “Большой” театрын тайзнаа хоёр дахь удаагаа дуулж, шагналаа  гардан авсан байна. Э.Амартүвшин “Монгол Улсын соёл урлагт чухал түлхэц болохороор үйл явдал боллоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

     

    ОХУ-ын соёлын яам, “Роснефть” компанитай хамтран өнгөрсөн жилээс эхлэн дэлхийн 15 орны мэргэжлийн уран бүтээлчдээс шилдгийг шалгаруулж энэхүү “Браво” шагналыг гардуулдаг болсон. Уран бүтээлчдийг нийтийн болон мэргэжлийн хөгжмийн гэсэн хоёр ангилалд нэр дэвшүүлэн олон улсын шүүгчдийн үнэлгээгээр шалгаруулдаг байна. Ингэхдээ тухайн уран бүтээлч олон оронд аялан тоглолтоо хийсэн төдийгүй цомгийн борлуулалт зэрэгт тулгуурлан үнэлгээ өгдөг аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй