ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Биеэ үнэлдэг 112 эмэгтэйгээс 67 нь БЗДХ-тай байна

    Эрүүгийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газартай хамтарсан ажлын хэсэг саун, массажны газарт хийсэн гэнэтийн шалгалтаар 112 эмэгтэйг эрүүл мэндийн үзлэгт оруулахад 67 нь бэлгийн замаар дамжих халдвартай гэж оношлогдсон байна.

    Энэ талаар эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Түвшинбаяр “Гэнэтийн шалгалтаар бусдад биеийг нь үнэлүүлдэг, зохион байгуулдаг, орон байраар хангадаг 47 үйлдлийг илрүүлсэн. Дээрх 47 газарт 357 эмэгтэй биеэ үнэлж байсан. Үүнээс 112-ыг нь шинжилгээнд хамруулсан. Үүнээс 67 нь бэлгийн замаар дамжих халдвартай гарсан. Халдвартай гарсан эмэгтэйчүүдийн 76 хувь нь тэмбүү, 14.9 хувь нв заг хүйтэн 14.9, 9 хувьд нь трихомониаз илэрсэн” гэлээ.

    Өмнө нь цагдаагийн байгууллага баривчлах төвтэй хамтран биеэ үнэлж буй эмэгтэйчүүдэд 21 хоног эмчилгээ хийдэг байжээ. Зөрчлийн тухай хуулиар баривчилгааг болиод торгох арга хэмжээ авдаг болсон. Энэ нь биеэ үнэлэгчдийг эмчилгээнд хамруулах асуудал үр дүнгүй болгож байна гэдгийг Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн кабинетийн эрхлэгч Б.Мөнхбаяр хэлж байна.

    Эх сурвалж: ЦЕГХМТ

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй