ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    13 настай охин амиа алдсан хэрэгт “Очир төв”-ийг иргэний хариуцагчаар татлаа

    Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд зочид буудалд амиа алдсан 13 настай охинтой холбоотой хэргийн шүүх хурал боллоо.

    Хуралдаанаар “Очир төв”-ийн удирдлагуудыг 21 нас хүрээгүй хүүхдийг буудалд нэвтрүүлж, гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж, согтууруулах ундаагаар үйлчилсэн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ. 

    Мөн нэгдүгээр сарын 11-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаасан. Харин дүүргийн прокурор үүнтэй холбоотой эсэргүүцэл гаргасан юм. Харин өнөөдрийн шүүх хуралдаанаар энэ эсэргүүцлийг буцаасан байна. 

    Энэ талаар хохирогч охины өмгөөлөгч Г.Батбаяр: Хоёр сарын дараа хурал болж, бодитой хандаж, бодитой шийдвэр гарлаа гэж үзэж байна. Прокурор яллах дүгнэлтдээ даажигнан тохуурхах, харгис хэрцгий хандсаныг тодруулж өгөөгүйгээс ял хөнгөрсөн. Мөн Эрүүгийн хуулийн 10.1.2-т өөр хэргийг нуун дарагдуулах замаар хүний амь хөнөөсөн, бага насны хүүхдийг ёс бус аргаар бэлгийн харьцаанд орсон эсэхийг тодруулсны дараа шүүхэд ирүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэлээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй