ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын гурван өвийг ЮНЕСКО-д бүртгэж, батламжиллаа

    Монголын гурван өвийг ЮНЕСКО-д бүртгэж батламжиллаа. Тухайлбал,

    • Дорнод аймгийн нутагт орших “Дагуурын ландшафт”-ыг Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад
    • “Уул овоо тахих монгол зан үйл” өвийг Соёлын биет бус жагсаалтад
    • “Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөө”-г ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийг баримтат өвийн жагсаалтад бүртгүүлжээ.

     

    Монгол улс, ОХУ-ын хамтран нэр дэвшүүлж өргөн барьсан “Дагуурын ландшафт”-ыг Дэлхийн байгалийн өвд бүртгэн авсан юм. ОХУ, Монгол Улсын хил дамнан оршиж байгаа дэлхийн өвийн энэ газар нутгийн хэмжээ нь 912.624 га бөгөөд үүний 279.023 га нь  ОХУ-ын нутагт, 633.601 га нь манай улсын буюу  Дорнод аймгийн Гурванзагал, Дашбалбар,  Чулуунхороот,   Баяндун сумдын  нутаг дэвсгэрт хамаарагддаг аж. Дагуурын ландшафт нь Дагуурын тал нутаг дахь ой, ойт хээр, хээр, ус намгархаг газрын  экосистем, 236 зүйлийн шувууд түүний дотор  тэнд  өндөглөн зусдаг  нүүдлийн шувууд, цэн тогоруу, өвөгт тогоруу, хархираа тогоруу, мөн хил дамжин нүүдэлдэг цагаан зээр, мануул,тарвага  зэрэг 34 зүйлийн хөхтөн  амьтан, 236 зүйлийн дээд ургамал түүний дотор унаган болон  ховор ургамлыг багтаадаг иж бүрэн экосистем юм.

    Данжуурын гэрэлт хөшөө нь “Монгол Данжуур”-ын 226 боть номыг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж авч ирсний дурсгалд зориулан бүтээсэн, хаана ч байхгүй цорын ганц өв төдийгүй дөрвөн ч хүний гарын үсэг бүхий чулуун ном гэдгээрээ асар үнэ цэнэтэй юм. Гэрэлт хөшөөний түүхийг өгүүлбээс Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга С.Жамъян Өвөрмонголын Цахарын Хөшөөний сүмд хадгалагдаж байсан монгол шунхан “Данжуур”-ыг Монгол Улсад залж үүрд хадгалах үүрд хадгалах 9 зүйл бүхий гэрээг 1924 оны аравдугаар сарын 28-нд Наянт вантай байгуулж, монгол, хятад хэлээр дөрвөн хувь үйлджээ. Ингээд уг гэрээ ёсоор гэрэлт хөшөөг босгосон ажээ.

    Овоо тахилга нь анх бөө шүтлэгтний тахилгын нэг ёсон байснаа хожим бурхны шашны нэгэн ёслол болсон зан үйл, ёс заншил юм. Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн авсан овоо тахилгын зан үйл нь нийтлэг шижтэй бөгөөд жил бүхэн тогтсон өдөр, цагт тахидаг. Овоог хилийн овоо, лус савдагийн овоо гэж хоёр ангилдаг. Лус савдагийн овоог бас лусын савдагийн гэж ангилна. Лусын овоо нь булаг шанд рашааны эхэнд гол усны бэлчирт босгосон байдаг. Өндөр уул давааны овоог савдагийн овоо гэнэ. Овооны дэргэд ан хийх, улай гаргах, бие засах, морио унаж өнгөрөөх, нар буруу эргэх, чулуу нэмэхгүй өнгөрөх, мөнгө төгрөг тавих, элдэв хог новш хаяхыг онцгой цээрлэдэг билээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй