ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг Тахар хариуцна

    Монгол Улс НҮБ-ын Хүнийг эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд  тун удахгүй нэгдэх гэж байна. Дэлхийн 160-аад орныг эгнээндээ нэгтгэсэн үндсэн конвенцэд Монгол Улс 2000 онд нэгдсэн байдаг. Ингэснээр манай улс аливаа иргэн, сэжигтнийг мөрдөн шалгах, шүүн таслахдаа эрүүдэн шүүхийг хориглож, хэрэг мөрдөлтөд хууль, хүчний байгууллагыг хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх явдлыг хязгаарлах болсон. Харамсалтай нь энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж, хянадаг газар болох Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж чиг үүргийг нь АТГ-т харьяалуулах болсноор таслан шүүх, мөрдөн байцаах ажиллагааны явцад хүний эрх зөрчсөн ямар нэг үйлдэл гарах, түүнийг мэдэхгүй өнгөрөх боломжийг нээж өгсөн хэмээн хүний эрхийн ажиглагч нар дүгэнэсэн байдаг. Энэ бүгдээс үүдэн татан буугдсан Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг шинээр байгуулагдсан Тахарын Ерөнхий Газарт харьяалуулах асуудлыг хууль санаачлах түвшинд ярилцаж эхэлжээ. Хэрэв энэ албыг Тахарын Ерөнхий Газарт өгвөл тус газрын эрх, үүрэг нь улам томрох юм.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй