ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шилийн богд руу зорчихгүй байхыг анхааруулав

    Хаврын эхэн сарын шинийн 15-ний дотор багтаж ард иргэд  хийморио сэргээж энэ жилийнхээ өнгө, ажил үйлсийг даатгахаар Сүхбаатар аймгийн Алтан-Овоо, Шилийн Богд уулыг зорих иргэд нэлээдгүй бий. Иймд орон нутгийн холбогдох байгууллагуудаас дараах сэрэмжлүүлгийг гаргажээ. 

    Тодруулбал, Шилийн Богд руу явахдаа Асгат сумаар дамжин явах боломжгүй цас их, зам даваа хаагдсан байгаа юм. Харин Дарьганга сумаар дамжин ариутгал халдваргүйтгэлийг хийлгэн зорчих боломжтой гэв. Ингэхдээ автомашины аюулгүй байдлыг хангаж туулах чадвар сайтай автомашинтай явах, хүүхэд болон эмэгтэйчүүдийг авч явахгүй байх, аюулгүй байдлаа сайтар хангахыг анхааруулж байна.

    Түүнчлэн Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Эрдэнэцагаан сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон учир тус сумд руу зорчихгүй байхыг тус тус анхааруулжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй