ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шээсний өнгөөр эрүүл мэндээ шинжихүй

    Шээс таны биеийн байдлын талаар маш олон зүйлийг хэлж өгч чаддаг гэдгийг өмнө нь сонсож байсан уу? Энэ нь эрүүл мэндтэй холбоотой янз бүрийн асуудлуудын үзүүлэлт болж өгдөг бөгөөд шээсний өнгө, үнэр, давтамж нь бидэнд бидний эрүүл мэндэд ямар нэгэн зүйл болохгүй байгааг ойлгоход тусалдаг. Шээс нь 95% ус, 5% мочевин, кали, креатинин болон шээс, хоол боловсруулах тогтолцооны химийн процессын эцсийн бүтээгдэхүүн болох бусад бодисуудаас тогтдог.

    Уробилин – бол цусны улаан эсийн задралын дүнд үүссэн шээсийг шар өнгөтэй болгодог хаягдал бүтээгдэхүүн юм. Цайвар шээс Цэвэр шээс нь бие хэт их устай байгааг илтгэдэг – энэ нь биеийн химийн тэнцвэр алдагдсан эсвэл электролитын уусалтын шинж тэмдэг байж болох юм. Цайвар шаргал өнгө Хэрэв таны шээс цайвар шаргал өнгөтэй бол таны бие хангалттай чийглэг байна гэсэг үг юм. Энэ бол хамгийн эрүүл, шээсний хэвийн өнгө юм.

    Тод шар өнгө

    Энэ нь ус дутагдаж буйн гол шинж тэмдэг юм. Хэрэв та энэ шээсний өнгийг анзаарсан бол усны хэрэглээгээ ихэсгэхийг зөвлөж байна. Бараан шар өнгө Энэ шинж тэмдэг нь шингэн дутагдалд орсныг илтгэнэ. Мөн витамин В биед их хэмжээгээр агуулагдаж байгааг ч илэрхийлж болно. Ус эсвэл цай буюу шингэн юм ихээр уухыг зөвлөж байна.

    Улбар шар өнгө

    Хэрэв таны шээсний өнгө – улбар шар бол таны биед билирубин их хэмжээгээр байгаа гэсэн үг юм. Мөн шээсний замын эмгэг эсвэл цөсний сувгийн бөглөрөл үүссэн үед ийм өнгөтэй гарч болдгийг анхаараарай.

    Ягаан өнгө

    Ягаан өнгийн шээс нь хүрэн манжинг их хэмжээгээр хэрэглэхэд үүсэж болно. Үүнээс гадна таны шээсэнд цус байгааг илтгэж болох ноцтой шинж тэмдэг учир ийм өнгийн шээс анзаарвал эмчид яаралтай хандаарай. Бараан ягаан өнгө Ихэнх тохиолдолд ягаан өнгийн бараан шээс нь ноцтой өвчний шинж тэмдэг байдаг. Энэ нь шээсэнд их хэмжээний цус байгааг эсвэл давсагны халдвар авсан, зарим тохиолдолд хорт хавдрын шинж тэмдэг ч байж болно. Тиймээс та нэн даруй эмчид хандана уу!

    Улаавтар өнгө

    Улаавтар өнгө шээсэнд их хэмжээний цус байгааг илтгэнэ. Энэ нь ихэвчлэн хорт хавдрын шинж тэмдэг учир үүнийг эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

    Бор өнгө

    Ийм өнгийн шээс нь антибиотик метронидазол эсвэл хумхааны эсрэг хлорохин зэрэг зарим эмийн нөлөөний улмаас гарч болдог. Цэнхэр эсвэл ногоон өнгө Биед будагч бодис их хэмжээгээр орж ирсэнтэй холбоотой. Желе зэрэг жижиг сажиг хүнсний бүтээгдэхүүн эсвэл метилен хөх агуулсан эм ууснаас үүсэж болно. Үүнд ямар нэг ноцтой зүйл байхгүй бөгөөд та их хэмжээний ус уугаад л шээсний өнгөө хэвийн болгож болно!

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй