ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өнөөдрөөс дулаарна

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

    Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

    2018 оны хоёрдугаар сарын 21-ний 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 11-16 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 хэм хүйтэн байна.

    Өглөө 05.00 цагт Улаанбаатарт: 24 хэм хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй