ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Багшлах эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээ

    Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл 2-р сарын 19-ний өдөр эхэлж, 3-р сарын 19-ний өдрийн 00:00 цагт дуусах болно. Шалгалтын бүртгэл http://shalgalt.itpd.mn хаяг дээр явагдаж байна.

    Дараах иргэд эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтад бүртгүүлнэ. Үүнд:

    • Багш мэргэжлийн бакалавраар их, дээд сургуулийг шинээр төгсөгч 
    • Багш мэргэжлийн бакалавр эзэмшүүлэх хөрвөх сургалтад хамрагдсан 
    • Багшлах эрх нь цуцлагдсан иргэд

    Шалгалтад бүртгүүлэх материал:

    Багш мэргэжлийн бакалаврын  дипломын сканердсан файл жич: Хэрэв багш бус мэргэжлээр төгссөн бол багшийн мэргэжлийн бакалаврын зэрэг эзэмшүүлэх хөрвөх сургалтын дипломоо хамт хавсаргана.Мөн өмнөх мэргэжлийн бакалаврын дипломын мэдээллийг оруулна.

    Шалгалтын хураамж 35,000 /гучин таван мянга / төгрөг төлсөн банкны хуулга сканердсан файл. Шалгалтын хураамжийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн төрийн сангийн 100900015010 тоот дансанд шилжүүлнэ.  Хүлээн авагч дансны нэр: Багшийн мэргэжил дээшлүүлэх институт Гүйлгээний утга: Овог, нэр, РД 

    Чээж зураг файлаар

    Анхаарах зүйлс 

    • Бүртгэлийн систем рүү оруулж буй файлын хэмжээ 5MB-аас хэтрэхгүй байлгахад анхаарна уу. Учир нь таны интернет удаан бол зурган мэдээлэл илгээгдэхгүй байх хүндрэл учирдаг.
    • Магистрын диплом оруулахгүй болохыг мэдэгдье. Тиймээс заавал багш мэргэжлийн бакалаврын дипломоо оруулаарай.
    • Дипломын нүүр хуудас гэсэн хэсэгт дипломын хавтасны зураг оруулахгүй байхыг хүсье.
    • Онлайнаар бүртгүүлсний дараа өөрийн бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг болон нууц үгээрээ нэвтэрч орж мэдээллээ шалгаарай.
    • Бүртгүүлж дууссаны дараа http://esurgalt.itpd.mn цахим хуудас дээр шалгалтад бэлтгэх онлайн сургалтад хамрагдах аж.

    Эх сурвалж: БСШУСЯ

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй