ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нүүрсэн эмний гайхалтай ач тус

    Нүүрсэн эм буюу идэвхжүүлсэн нүүрсийг хэрэглэж байхдаа өдөрт хангалттай хэмжээний ус уухыг зөвлөдөг. За тэгээд та бүхэндээ орчин үед судлагдаад байгаа нүүрсэн эмийн ач тусыг хэрэглэх зааврын хамт хүргэе. Хадгалаад аваарай 

    1. ШҮД ЦАЙРУУЛАХ

    Кофе, цай, дарс, нэрснээс болоод шүд тань өнгөр тогтсон уу? Тэгвэл идэвхжүүлсэн нүүрс нь шүдийг цагааруулж, амны хөндийн PH-ийг тэнцвэржүүлж, шүдийг хамгаалахад туслан, амны эвгүй үнэр болон буйлны үрэвслээс сэргийлж өгдөг.Идэвхжүүлсэн нүүрс нь хоолны үлдэгдэл болон шүдэнд өнгөр тогтоогч үлдэгдлүүдийг шингээж авч үйлчилдэг байна. Шүдээ угаахдаа эхлээд нүүрсэн эмээ нунтаглана, сойзоо норгоод, нунтагласан нүүрсэн эмнээсээ авна. Даавуу болон бусад хувцасны материал дээр толбо үүсгэх боломжтой тул шүдээ цэвэрлэж байхдаа болгоомжтой байх хэрэгтэй.

    2. БАТГЫГ ЦЭВЭРЛЭХ

    Баггыг эмчлэх үед 1 ширхэг идэвхжүүлсэн нүүрсийг нунтаглан 2 цайны халбага зуу настын тос болон өөрт байгаа чийгшүүлэгч тостой холин нүүрэндээ түрхэнэ. Хатсаных нь дараа усаар угааж арилгана. Идэвхжүүлсэн нүүрс нь батганд нөлөөлж буй арьсан дахь бохирдол болон хоруудтай холбогддог.

    3. ШАРТАЛТААС СЭРГИЙЛЭХ

    Архи нь цэвэр найрлагаараа байх нь тун ховор. Ихэвчлэн химийн амт оруулагч болон бодисуудыг агуулдаг. Идэвхжүүлсэн нүүрс нь эдгээрийг биеээс гадагшлуулдаг. Мөн яг архи ууж байхдаа нүүрсэн эмийг уух нь цусан дахь спиртийн хэмжээг мэдэгдэхүйц бууруулдаг гэсэн үр дүнг зарим судалгаа үзүүлжээ.

    4. ХОДООД ГЭДЭС ЦЭВЭРЛЭХ

    Идэвхжүүлсэн нүүрс нь хоол боловсруулах замаас харшлын урвал, эсийн гэмтэл, дархлаа бууруулах үйлчилгээтэй хоруудыг цэвэрлэдэг. Эдгээр хоруудыг биеэс гадагшлуулснаар үений өвдөлтийг багасгах боломжтой байдаг байна. Ходоод гэдсийг бүрэн цэвэрлэхийг хүсвэл 10 грам нүүрсэн эмийг хоол идэхээсээ 90 минутын өмнө 2 өдрийн турш ууна. Энэхүү цэвэрлэгээний үед зөвхөн органик хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх хэрэгтэй. Хэрэв энэ цэвэрлэгээний үед таны өтгөн хатвал, энэ нь та хангалттай хэмжээний ус уухгүй байна гэсэн дохио юм. 1 аяга бүлээн усыг зүсэн нимбэг эсвэл бага зэрэг зөгийн балтай цуг өтгөн гадагшилтал 30 минут тутамд ууна.

    5. ЗАГАТНАЛТААС СЭРГИЙЛЭХ

    Идэвхжүүлсэн нүүрсийг дотуур хэрэглэхээс гадна эмчилгээний зориулалтаар гадуур эмчилгээнд хэрэглэх боломжтой. Энэ нь биеийн эвгүй үнэр, батга, шавжанд хазуулах, халгайд түлэгдэх болон могойнд хазуулсан үед хэрэглэх боломжтой. Шумуул эсвэл зөгийнд хатгуулсны дараа 1 ширхэг нүүрсэн эмийг кокосын тостой холин хазуулсан хэсэгт түрхэнэ. Загатналт арилтал 30 минут тутам түрхэх хэрэгтэй. Идэвхжүүлсэн нүүрс нь хүрсэн болгондоо толбо үүсгэх гээд байдаг тул гадуур нь цэвэр боолтоор боож өгөөрэй.

    6. ХИЙ ГАДАГШЛУУЛАХ

    Гэдэс дүүрсэн үед нүүрсэн эмийг хэрэглэхэд идэвхжүүлсэн нүүрс нь хий үүсгэгч хоолны хэсгүүдтэй холбогдон гэдэс дүүрэхээс сэргийлдэг. Гэдэсний дүүрэнги болон хийг гадагшлуулах зорилгоор 500 миллиграмыг нэг аяга дүүрэн усын хамт гэдэс дүүргэх төрлийн хүнс хэрэглэхээс цагийн өмнө ууна. Яг араас нь дахин нэг аяга усыг ууснаар идэвхжүүлсэн нүүрсийг биеэр тарахад туслан хийг хурдан гадагшлуулна.

    7. ХОРДЛОГЫН ЭСРЭГ ҮЙЛЧЛЭХ

    Гэрийн эмийн санд байх ёстой эмүүдийн нэг бол нүүрсэн эм яах аргагүй мөн. Ихэнхи органик нэгдлүүд пестицид, мөнгөн ус, цайруулагч бодис нь идэвхжүүлсэн нүүрсний гадаргуутай холбогдож, биед шингэхээс сэргийлж, биеэс амархан гадагшилдаг. Хэрэв нүүрсэн эм танайд байгаа бол та яаралтай тусламжийн хүлэн авахад утсаар хэлэх боломжтой; Тэд түргэн тусламж танайд иртэл нүүрсэн эмээр анхны авах арга хэмжээг зөвлөж болох юм. Мөн дотор муухайрсан, суулгах зэрэг хоолны хордлогын үед хэрэглэж болно. Хоолны хордлогын үед насанд хүрэгчдэд 25 грам, хүүхдэд 10 граммаар өгөх боломжтой. Нүүрсэн эмийг ууж байх үед хангалттай хэмжээний ус уух хэрэгтэйг санаарай. Хүнд зэргийн хордлогын үед эмчид зайлшгүй үзүүлэх шаардлагатай.

    8. ХОЛЕСТЕРИНЫ ХЭМЖЭЭГ БУУРУУЛНА

    Сүүлийн үед хийгдсэн судалгаануудаар идэвхжүүлсэн нүүрс нь цусан дахь муу холестериныг бууруулж, сайн холестериныг ихэсгэнэ. Нэгэн судалгаанд нүүрсэн эмийг хэрэглээд 4хөн долоо хоногийн дотор нийт холестериныг 25%, LDL буюу муу холестериныг 41% бууруулж, HDL буюу сайн холестериныг 8%-иар ихэсгэсэн үр дүн гарчээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй