ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    С.Чинзориг: Нийтээр амрах өдөр бямба, нямд таарвал амралтыг дараагийн ажлын өдөрт шилжүүлэн тооцдог байхаар төсөлд тусгасан

    Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийв. 

    Тэрбээр,

    • Оюутолгой, Тавантолгой зэрэг уурхайд гэрээсээ алслагдмал байдлаар ажиллаж буй залуучуудын ажил, амралтын горимыг шинэ хуульд тусгасан.  
       
    • Шөнийн цагаар ажиллах зайлшгүй шаардлага гардаг. Одоогийн хуулиар шөнийн цагаар ажилласныг зохицуулж чадахгүй байгаа. Шинэ хуулийн төсөлд шөнийн цагаар ажилласан бол цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгохоор тусгасан.
       
    • Оюутан залуус бүрэн бус цагаар ажилллаж, ажилласан хөлсөө цаг тухайд нь авдаг байх тухай нэлээд яригддаг. Тиймээс энэ хуулиар цалин хөлсийг бүрэн бус цагаар ажилласан бол бүрэн цагаар ажиллах ажлын хөлснөөс багагүй байхаар тусгасан.
       
    • Хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлуудыг шүүхийн шатанд очихоос өмнө шийддэг, эвлэрүүлэн зуучилдаг байх, үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвшилцөн шийддэг байх талаар зохицуулалт оруулсан.
       
    • Нийтээр амрах амралтын өдөр долоо хоногийн бямба, ням гарагт таарвал амралтыг дараагийн ажлын өдөрт шилжүүлэн тооцдог байх хуулийн зохицуулалтыг тусгалаа гэж мэдээлэв.
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй