ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сар шинийн баяраар иргэдэд анхааруулах зөвлөмж

    Нийслэлийн эрүүл мэндийн газраас удахгүй бол сар шинийн баярыг тохиолдуулан иргэдэд анхааруулах зөвлөмжийг гаргажээ. Үүнд:

    • Бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд томуугийн халдвар авах магадлалтай тул урьдчилан сэргийлэх аргууд болох тогтмол гараа угааж, аль болох олон айлаар хэсэхгүй байх,
    • Архи, согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, хэрэв хамт яваа хүн тань хэтрүүлэн хэрэглэсэн хүн байвал гэрт нь хүргэж өгөх, согтууруулах ундаа хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,
    • Гудамж, талбайд ухаангүй, биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэх,
    • Хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газар явсан бол, мөнгө барьсан тохиолдол бүрийн дараа гараа заавал угаах, гар угаах боломжгүй бол цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон салфеткийг хэрэглэх,
    • Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас худалдан авч, хугацааг шалгах,
    • Бялуу, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглэх, зориулалтын дагуу хөргөгчинд 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах,
    • Жимс хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх,
    • Савласан ундаа, айраг зэргийг ам дамжуулан уухаас татгалзах,
    • Хордлого, халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах зэрэг болно.

    Мөн НЭМГ-аас Монголын уламжлалт цагаан сарын баярыг архигүй тэмдэглэн өнгөрүүлэхийг нийт ард иргэдэд уриалсан байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй