ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бензиний үнэ дахин нэмэгдлээ

    2017 оны хоёрдугаар хагаст Дэлхийн зах зээлийн газрын тосны бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэнтэй холбогдуулан бензиний үнэ литр тутамд 90 төгрөгөөр дахин нэмэгдлээ. Манай улс 2017 оны 7 дугаар сараас хойш 2017 оны эцэс гэхэд 140 гаруй ам.доллароор өссөнтэй холбогдуулан шатахууны үнийг тогтвортой барих боломжгүй болсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.  Засгийн газраас 2018 оны нэгдүгээр  26 дугаар тогтоолоор 80, 92 автобензиний онцгой албан татварыг 0 болгон, Дизель түлш, 95 болон түүнээс дээш октантай автобензиний үнийг  чөлөөлөх шийдвэрийг тус тус гаргасан.

    Гэвч Роснефть компанийн Монгол Улсад экспортлох хилийн үнэ 2018 оны 02 дугаар сард дахин нэмэгдэж.

    • 80 автобензин 28 ам.доллароор нэмэгдэж тонн тутамд 666 ам.доллар
    • 92 автобензин 28 ам.доллароор нэмэгдэж тонн тутамд 696 ам.доллар
    • 95 автобензин 28 ам.доллароор нэмэгдэж тонн тутамд 746 ам.доллар
    • Дизель түлш 45 ам.доллароор нэмэгдэж тонн тутамд 677 ам.доллар болжээ.

    Ингэснээр Гадаад зах зээл дээрх шатахууны үнэ өсч байгаатай холбоотойгоор дотоодын зах зээлийн шатахууны үнэд нөлөөлж, үнэ цаашид өсөх төлөвтэй байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй