ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шуурга шуурч, хүйтний эрч чангарна

    Өглөө 05 цагт Улаанбаатарт 21 хэм хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

    Өдөртөө үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өчигдөрөөс хүйтэрч 21-23 хэм хүрч байна.

    Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Хэрлэн, Онон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 18-23 хэм хүйтэн байна.

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

    Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй