ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэтхэгийн Засгийн газраас оюутнуудад зориулан тэтгэлэг зарлалаа

    Энэтхэгийн Засгийн газар, Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөл (ICCR)-өөс 2018-2019 оны хичээлийн жилд Энэтхэг улсад Бакалавр, Мастер, Докторын сургалтын тэтгэлэг зарласан байна. Мэргэжлийн хувьд:

    • Хэл,
    • Шинжлэх Ухаан
    • Хүмүүнлэг,
    • Инженер,
    • Архитектор,
    • Уран зураг
    • Урлаг (бүжиг, дуу)

    Тэтгэлэгт хамрагдах оюутнуудад тавигдах шаардлага:

    • 2018 оны 7 сарын байдлаар 18 нас хүрсэн,
    • Сурлагын сайн дүнтэй,
    • Холбогдох хичээлийн суурь мэдлэгтэй,
    • Англи хэл сайтай байх

    Сонирхсон хүмүүс Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөл (ICCR)-ийн http://a2ascholarships.iccr.gov.in хаяг руу хандаж, онлайн аппликэйшн бөглөх юм байна. Улмаар Энэтхэгийн Элчин Сайдын Яаманд 2018 оны 2 дугаар сарын 18-ны дотор онлайн бүртгүүлсэн аппликэйшнээ хэвлэж, холбогдох бичиг баримтуудын хамт хүлээлгэн өгнө.
    Тэтгэлэгтэй холбоотой заавар, удирдамж, тэтгэлэгт хамрагдах дээд сургуулиудын болон суралцах мэргэжлийн жагсаалт зэрэг мэдээллүүдийг дээрх портал болон Энэтхэгийн Элчин Сайдын Яамны http://www.eoi.gov.in/ulaanbaatar сайтаас харж болно.
    ЖИЧ: Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөл (ICCR) нь Эмнэлгийн болон загварын чиглэлээр тэтгэлэг олгохгүй гэжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй