ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Танилц: Ипотекийн зээлийн урьдчилгаа, хүүнд ийм өөрчлөлт орно

    Нийслэлийн хэмжээнд зах зээлд бэлэн худалдаалагдаагүй 33 мянга гаруй орон сууц байгаа аж. Эдгээр орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдээ орон сууцжуулахын тулд ипотекийн зээлийн журмыг өөрчлөхөөр болжээ. Тодруулбал, салбарын яам орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 25 хувь, зээлийн хүүг 7 болгож бууруулах шийдвэрийг  Засгийн газрын хуралдаанд оруулахаар төлөвлөсөн байна.

    Гэхдээ ипотекийн бүх зээлийн урьдчилгаа 25 хувь болж буурахгүй аж. Улаанбаатар хотын захын дүүргүүд болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууцыг зээлээр авах хүсэлтэй иргэд 25 хувийн урьдчилгаа төлж байрандаа орно. Орон нутагт урьдчилгаа төлбөр 25 хувь байх аж. Харин Улаанбаатар хотын төв хэсэгт баригдсан орон сууцыг ипотекийн зээлээр авах бол 30 хувийн урьдчилгаа төлнө. Зээлийн хүү ч найман хувь хэвээр байхаар төлөвлөж, судалж байгаа юм байна..

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй