ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эдгээр үйлдлийг хэзээ ч бүү уучил!

    Хэмнэгч эсвэл харамч

    Шүүгээ дүүрэн даашинз байхад дахин даашинз худалдаж авах нь ямар хэрэгтэйг эрчүүд ойлгодоггүй. Магадгүй таны найз залуугийн санхүүгийн байдал нь танд үнэтэй гоёл чимэглэл авахад хүрэхгүй байж ч болох юм. Энэ тохиолдолд найз залуудаа гомдох хэрэггүй бөгөөд харин хангалттай орлоготой болохын тулд хамтдаа тэмцэх хэрэгтэй.
    Харин таны өвлийн хүрэм аль хэдийн хуучирч, муудсан байхад тэрээр шинэ хүрэм авахыг зөвшөөрөхгүй байх нь хачирхалтай. Магадгүй тэр сэтгэл зүйн хямралтай эсвэл харамч нэгэн байж болох юм.

    Гомдол уу эсвэл шийтгэл үү?

    Хүн гэдэг маш эмзэг байдаг учир маш хялбархан гомдох болно. Заримдаа гомдол нь сэтгэлийг нэлээд эмзэглүүлдэг учир ганцаараа байх эсвэл бага зэрэг дуугаа хураах хэрэг гардаг. Гэхдээ эцэст нь хайр бүхнийг ялан дийлж чаддаг байна. Санаа зовж байгаа зүйлээ нэг нэгэнтэйгээ ярилцаж, хэцүү үедээ нэг нэгнээ дэмжиж, туслаж байгаарай. Таныг гомдоох амархан, та ч хэн нэгнийг амархан гомдоох магадлалтай гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
    Хэрвээ хоорондоо ярилцаад асуудлыг шийдэж чадахгүй байвал та сэтгэл зүйн дарамтлагчтай амьдарч байна гэсэн үг. Ийнхүү таныг гомдоход мөнгө өгөхгүй, гадуур гаргахгүй гэх мэт шийтгэлийн хэлбэр илэрч байвал та үүнийг анхааралдаа аваарай.Өөрийгөө хүндэтгэх хэрэгтэй бөгөөд хэнд ч таныг шийтгэх эрх байхгүй.

    Найз охин уу эсвэл найз охид уу?

    Чихэнд чимэгтэй үг хэлэхгүй байх эсвэл гоочлох
     

     

    Ихэнхи хүмүүс сэтгэлд дулаахан, сайхан үг сонсохыг хүсдэг. Гэхдээ зарим хүмүүс өөрийн сэтгэлийг илэрхийлэхдээ муу байдаг. Үүнд санаа зовох хэрэггүй. Хайрыг үгээр биш үйлдлээр харуулдаг гэдгийг мартаж болохгүй.
    Гэтэл тэр танд хайрын үг хэлэхгүй хэрнээ хүмүүсийн дэргэд эсвэл таныг ганцаараа байхад муулж байвал энэ нь тийм ч таатай зүйл биш. Хэрвээ тэр найз нөхдийнхөө дэргэд таныг муулж байвал энэ нь сэтгэл зүйн дарамт болох болно.

    Хэрүүл эсвэл гар хүрэлт

    Хосуудын харилцаанд хэрүүл, үл ойлголцол байх нь хэвийн үзэгдэл. Хүн бүр өөрийн гэсэн онцлогтой учир заримдаа та хоёрын ертөнцийг харах үзэл бодол зөрөх магадлалтай. Хэдийгээр хэрүүл хийх нь тийм ч таатай биш ч ямар ч тохиолдолд эвлэрэх боломжтой. Эвлэрэх алхмыг түрүүлж хийхэд санаа зовох хэрэггүй бөгөөд бардам зандаа битгий хөтлөгдөөрэй. Тиймээс хосууд хоорондоо ярилцаж асуудлыг эерэгээр шийдвэрлэж, дахин энэ асуудлыг гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй.
    Гэхдээ зарим нэг зүйлийг уучлах, тэвчих хэрэггүй. Хэрвээ таны нөхөр, таны найз залуу танд гар хүрсэн бол үүнийг хэзээ ч уучилж болохгүй. Олон эмэгтэйчүүд түүнийг өөрчлөгдөнө гэж хүлээж уучилдаг учраас алддаг. Хэрвээ таныг буруу зүйл хийснээсээ болж зодуулсан гэж таны хос үзэж байвал та энэ харилцааг яаралтай зогсоох хэрэгтэй. Хэдийгээр биеийн шарх эдгэх ч, сэтгэлийн шарх эдгэдэггүй гэдгийг мартаж болохгүй. Ганцаараа үлдэхээс битгий ай.

    Ядаргаатай байдал эсвэл үл тоомсорлолт
     

    Зарим эрэгтэйчүүд түрүүлж болзоонд урих, залгах, утсаар ярих дургүй байдаг. Тэгвэл та ичимхий хүнтэй учирсан байх магадлалтай. Та энэ талаар хостойгоо ярилцах хэрэгтэй бөгөөд ойр ойрхон уулзахыг хүсэж байгаагаа илэрхийлээрэй. Хэрвээ та тухайн залууд таалагдаж байвал тэр таны хүсэлтийг хүлээж авах эсвэл энэ байдлаа тайлбарлаж хэлэх болно.
    Харин та хоёр ярилцаад ямар нэгэн үр дүнд хүрч чадаагүй бол та хоёрын харилцаа тийм ч чухал биш бололтой. Та түүнээс болж өөрийн аль хэдийн зохиосон төлөвлөгөөг өөрчлөхийг хүсэхгүй л байгаа болов уу.

    Ядаргаа эсвэл мөлжлөг үү?

     

    Хүн бүрт л хэцүү цаг үе тохиолддог. Тиймээс хэсэгхэн хугацаанд завсарлага авч амрахыг хүн бүр хүсдэг. Хэрвээ таны найз залуу ажлаасаа халагдаад бүтэн жилийн турш юу ч хийхгүй гэртээ суугаад байвал та түүний болон өөрийнхөө нүдийг нээх цаг болжээ. Харин тэр хэтэрхий гүн сэтгэлийн дарамтанд орсон байвал түүнийг эмнэлэгт аваачих хэрэгтэй. Үүнээс гадна энэ нь зүгээр л залхуурал, хүний хөдөлмөрийг мөлжих гэсэн үйлдэл байх магадлалтайг мартаж болохгүй.

    Халамж уу эсвэл хяналт уу?

    Хэрвээ хос тань таныг ажлаас чинь тосож, найз нөхөдтэйгөө уулзахыг зөвшөөрч байвал түүний хувьд та их чухал хүн юм. Харин хэрвээ тэр таныг найз нөхөдтэй тань уулзуулахгүй, хаана юу хийсэн талаар чинь байнга асууж, цахим сүлжээний тань нууц үгийг асууж байвал энэ халамж биш харин хяналт, сэтгэл зүйн дарамт юм. Түүний хэлж буй "Би үүнийг чиний төлөө хийж байна" гэсэн үг нь зөвхөн өөрийгөө зөвтгөх нэг арга болно. Ийнхүү таны хувийн орон зайг үгүй хийснээр та өөрийн зовлон, ганцаардлаа архи болон бусад биед хор учруулах зүйлээр анагаадаг.

    Хачирхалтай тоглоом уу эсвэл ялгаварлан гадуурхалт уу?

     

    Хэн нэгэн танд онигоо ярьж өгөхөд та ойлгохгүй байхад онигоо ярьж буй хүн ихээр инээж байна уу? Хүн бүр хошигнолыг өөрөөр хүлээж авдаг. Тиймээс хэрвээ та хоёр кино үзэхээр шийдсэн бол хамтдаа хөгжилдөх киног сонгоорой.
    Хэрвээ таны хос хэн нэгнийг нас, хүйс, үндэс, өндөр, нам гэх мэт зүйлээр нь ялгаварлан гадуурхаж байгаа шоглоомд инээж байвал та үүнийг зогсоох хэрэгтэй. Өөрөө ч энэ төрлийн шоглоомонд инээх хэрэггүй.
    Харин таны хос энэ төрлийн хүмүүсийг шоглох нь энгийг үзэгдэл гэж үзээд та түүнийг дийлж чадахгүй бол та энэ хүнээс салах нь зүйтэй.

    Гэр цэвэрлэх дургүй эсвэл эмэгтэй хүн гэрийн ажил хийх ёстой гэж боддог ойлголт

     

    Ихэнх эрчүүд гэрийн ажил хийж сураагүй байдаг. Тэр хоол хийж чадахгүй, өөрийнхөө идсэн аягыг угааж чаддаггүй, угаалгын машин яаж хэрэглэдэгийг ч мэдэхгүй байж болно. Хэрвээ та маш их ядарч байвал гэрийнхээ ажлыг хувааж хийгээд түүнийг бага зэрэг ажилд сургаж болох юм.
    Харин тэрээр гэр цэвэрлэх, хувцас угаах, хоол хийх нь зөвхөн эмэгтэй хүний ажил гэж бодож байвал та үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Тэр таныг хүн биш харин ямар нэг биет мэт хүлээж авч байгаа бололтой.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй