ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Марк Цукерберг: Фэйсбүүкээр худал, ташаа, хоосон сенсаци мэдээлэл цацагдахгүй

    Фэйсбүүкийг хаана гэх мэдээ цахим хэрэглэгчдийг нэг үгээр хэлбэл "шоконд" оруулаад байсан билээ. Тэгвэл бид тайвширч болох нээ. Учир нь Фэйсбүүк компанийн Гүйцэтгэх захирал Марк Цукерберг нийгмийн цахим сүлжээн дэх худал, сенсаац хөөсөн мэдээлэлтэй тэмцэхийн тулд News feed-ээр урсдаг мэдээллийг үнэн, бодит эсэхээр нь эрэмбэлэх арга хэмжээ авахаар болжээ.

    Сард хоёр тэрбум хэрэглэгч ханддаг фэйсбүүк нийгмийн цахим сүлжээ мэдээллийн эх сурвалжуудын рейтинг хэр байгааг тандахаар олон нийтийн дунд санал асуулга явуулах ажээ.

    Марк Цузерберг баасан гаригт /2018.01.19/ нийгмийн сүлжээнд энэ тухай бичихдээ “Ирэх долоо хоногоос News feed ташаа мэдээлэл цацдаг эх сурвалжаас татгалзаж, үнэн бодитой эх сурвалжийн мэдээллийг оруулна” гэсэн юм. Ингэхдээ Фэйсбүүк компани хэрэглэгчдийн пост, видеог News feed-ээр түгээхийн өмнө шүүлт хийдэг арга, механизмаа өөрчилнө гэж танилцуулсан. 

    Тэгвэл “Өнөөдрөөс эхлэн фэйсбүүк нийгмийн сүлжээгээр  худал, ташаа, хоосон сенсаац мэдээлэл цацагдахгүй”  гэдгийг Марк  Цукерберг дахин санууллаа. 

    “Нийгмийн сүлжээ мэдээ, мэдээллийг хүмүүст илүү хурдан түгээх боломж олгосон. Хэрэв бид одоо л энэ асуудлыг шийдэхгүй бол энэ байдал улам хүчээ авна” гэдгийг тэр онцолжээ. 

    Марк Цукербергийн хэлснээр энэ шинэчлэлийн улмаас одоо таван хувьтай байгаа News feed дээрх контентын тоо дөрвөн хувь болох гэнэ. Фэйсбүүк компани мэдээллийн агентлагуудтай тийм ч сайн харилцаатай байгаагүй, ялангуяа улс төрийн сонирхол, дэмжлэгтэй хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай зөрчилдсөөр ирсэн. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй