ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Могой жилтнүүдийн 2018 оны зурхай

    Модон Нохой жил Могой жилтнүүдийг ивээнэ. Хүчирхэг оддын нөлөөгөөр карьер, эд хөрөнгө болон хүмүүстэй харилцах харилцаа таатай сайхан байх болно. Өөрийгөө бүрэн дайчилж, авьяас чадвараа гарган харуулж чадах аваас могой жилтнүүд тушаал дэвших бололцоотой бөгөөд нэр алдарт ч хүрч болох юм. Хайр дурлалыг ивээгч од ч мөн нааштай хандах учраас заяаны ханьтайгаа учирч мэдэхээр байна. Од эрхэс таныг хэл амаараа бусдыг гомдоох магадлалтай байгааг зааж буй учраас юу ярихаа үргэлж бодож байхыг сануулъя. 

    Эд хөрөнгө

    Хэрэв та үйлчлүүлэгчидтэйгээ шууд харилцдаг нэгэн бол энэ жил орлого болон үйлчлүүлэгчдээ илүү ихээр татах болно. Харин бизнес эрхлэгчид зах зээлийнхээ өөрчлөлтийг даган хувьсаж, үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлыг мэдэрч чадвал өөрийнхөө зах зээлийг тэлэх төлөвтэй байна. Эд баялгийн талбар хэдийгээр бүтэмжтэй мэт байгаа боловч хөрөнгө оруулалт хийх тал дээр сөрөг үр дагаврыг авчрах төлөв харагдаж байна. Ийм учраас та хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж элдэв тансаг хэрэглээгээ хумиж байх хэрэгтэй болж байгаа юм. 

    Карьер

    Ажил төрлийг ивээгч од таныг ч бас ивээх учраас таны карьер аажимдаа өсөн нэмэгдэх болно. Таны ажил үйлс тогтворжиж, цалингаа нэмүүлэхээс гадна тушаал дэвших сайхан боломжууд өмнө тань гарч ирнэ. Хэрэв та одоогийн ажлаасаа гарч, өөр ажилд орохыг хүсч байгаа бол энэ жил яг тохирох цаг үе нь мөн хэмээн одон орон хэлж байна

    Хайр дурлал 

    Ганц бие могойнууд энэ жил заяаныхаа ханьтайгаа учирч тэр бүү хэл гэрлэх болно. Хайр дурлалдаа мансуурч хэн хэнийхээ жинхэнэ мөн чанарыг танилгүйгээр сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэр гаргаж гэрлэхгүй байхыг танд сануулъя. Харин гэр бүлтэй могой жилтнүүд шинээр хүнд дурлаж өөрийнхөө гэр бүлийн хүнийг багагүй зовоох шинжтэй байна. Хэрэв та дөнгөж саяхнаас л хэн нэгэнтэй үерхэж эхэлж байгаа бол дөнгөж бэхжиж эхэлж буй хэврэгхэн харилцаагаа хадгалж үлдэхийн тулд хүчин чармайлт гаргаарай гэж зөвлөе. 

    Эрүүл мэнд

    Эрүүл мэндийн од энэ жил ивээлээ танд төдийлөн хайрлахгүй учраас элдэв осол гэмтэл, гэнэтийн зүйлсээс болгоомжилж яваарай. Бизнесийн аяллаар хаа нэг тийшээгээ явах гэж байгаа бол очих газрынхаа цаг уурыг сайн судалж болж өгвөл дулаан цагаар нь очоорой хэмээн зөвлөх байна. Сөрөг энергиэ гадагшлуулахын тулд найз нөхөдтэйгөө ярилцаж, ийш тийшээгээ аялж, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нь сайн арга байх болно. Энэ жил таны ходоод гэдэс хямрах магадлал өндөртэй байгаа тул хувийн ариун цэвэртээ анхаарал сайн тавихыг хүсье

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй