ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сургууль, цэцэрлэгийн гал тогоонд ууц, өвчүү чанахгүй байхыг анхаарууллаа

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан нийслэлд үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагуудад мэдэгдэл хүргүүлжээ.

    Мэдэгдэлд, 

    Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд сургууль,  цэцэрлэгийн  гал тогоо, эзэмшил газарт гэр барьж  ууц, өвчүү чанаж, жигнэх үйлчилгээ үзүүлдэг нь Монгол Улсын Агаарын тухай хуулийн 9.1.7 дугаар зүйл,  Боловсролын тухай хуулийн 42.5 дугаар зүйл, Эрүүл ахуйн тухай хуулийн 7.4 дүгээр зүйл, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5.1 дүгээр зүйлийн холбогдох заалтыг зөрчиж байна.

    Иймд Боловсролын байгууллагын удирдлагууд дээрхи хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.4, 6.17,  зүйлийн 9 дүгээр заалтын дагуу учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах, үйл ажиллагааг зогсоож,  хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  арга хэмжээ авахыг үүгээр мэдэгдэж байна гэжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй