ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    42 градус хүрч хүйтэрнэ

    Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн жавартай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

    18-20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна.

    Салхи 19-нд нутгийн зүүн хагаст, 18, 20, 21-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

    • Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус,
    • Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус,
    • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус,
    • Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

    Хугацааны сүүлчээр хүйтний эрч эрс чангарна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй