ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шатахууны хомсдол үүссэн нь худлаа юу?

    Өнгөрөгч долоо хоногийн төгсгөлд өрнөсөн хамгийн анхаарал татсан асуудал бензин, шатахууны үнийн нэмэгдэл болон зохиомол хомсдол байлаа. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс импортын шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлсэн. Үүнтэй холбогдуулж шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд жижиглэнгийн үнээ нэмэхээр зохиомол хомсдол үүсгэж, Шатахуун түгээх станцууд бямба гаргаас эхлэн хязгаарлалт хийгээд байна. Тэд алдагдалтай ажиллаж буйгаа мэдэгдэн, шатахууныг литр тутамд 250-300 төгрөгөөр нэмэх шаардлагатай байгааг өмнө нь тодотгоод байсан. Үүндээ хүрэхээр ихэнх ШТС-ууд АИ92 шатахууныг худалдаалахгүй, худалдаалсан ч зөвхөн тухайн ААН-ийн картаар, эсвэл тодорхой үнийн дүнд багтаан өгч эхлэснээр дараалал үүсч иргэдийн дургүйцлийг ихэд хүргээд байгаа билээ. Тэгвэл урд шөнө 01 цагийн үед "Магнай трейд" ХХК шатахуун түгээгүүрийн газраасаа бензинээ юүлэн нөөцөлж авч яваа бичлэгийг Батсайхан Дагвасүрэн гэх фэйсбүүк хэрэглэгч цахим сүлжээнд нийтлэн, шуугиан тариад буй. Энэ нь шатахууны үнээ нэмэхийн тулд хуурамч хомсдол үүсгэж иргэдээ шантаачлах арга хэмээн ард түмэн дургүйцлээ илэрхийлсээр байна. Хэрэв ийнхүү шатахууны үнийг 240-300 төгрөгөөр нэмэгдүүлбэл өргөн хэрэглээний бараа, автобус, таксины үнэ нэмэгдэж, иргэдийн амжиргааны нэн тэргүүний хэрэглээнд нөлөөлөн, хямралд хүргэх нь тодорхой болоод байна.

     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй