ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нэгдүгээр сарын сүүлийн 10 хоногт 40-45 градус хүрч хүйтэрнэ

    Төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 градус хүйтэн 

    Цаг уур, орчны шинжилгээний газраас 2018 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээг гаргажээ.

    30 жилийн дунджаар Монгол орны цаг агаар хамгийн хүйтэн байдаг Дархадын хотгор, Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Сэлэнгэ, Халхголын сав газраар сарын дунджаар 26-32 градус хүйтэн байдаг. Харьцангуй дулаан байдаг Баянхонгорын өвөр говь, Өмнөговь, Дорноговийн нутгаар 12-18, бусад нутгаар 19-24 градус хүйтэн байдаг.

    Увсын зүүн хойд хэсэг, Завханы хойд хэсэг, Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1 градус хүйтэн байх төлөвтэй. Төвийн аймгуудын нутгаар Булганы зүүн, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 градусаар хүйтэн байна.

    Нэгдүгээр сарын хоёрдугаар 10 хоногийн сүүлч, гуравдугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна. энэ үеүдэд салхи шуургатай, үүнийг дагаад хүйтэн байх төлөвтэй.

    Дархадын хотгор, Увс нуур, Идэс, Тэс голын сав газар, Завхан голын эх, Хүрэн бэлчирт шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус хүйтэн байх төлөв ажиглагдаж байна. Харьцангуй дулаан байдаг говийн аймгуудын нутгаар энэ хүйтрэлтийн үеэр ялангуяа нутгийн хойд хэсгээр Дундговийн нутгаар шөнөдөө 30-35 градуст хүрч хүйтрэх төлөвтэй гэж мэдээллээ.
     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй