ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шатахууны үнэ нэмсэн нефть импортлогчдод эрүүгийн хэрэг үүсгэхээр боллоо

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар А-95, 98 төрлийн нано шатахуунаа үнийг нэмж, хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн нефть импортлогчдыг шалгуулахаар прокурорт ханджээ. Ингэснээр тэдэнд  хэрэг үүсгэж, шалгах бөгөөд хууль зөрчсөн нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэх аж. Нефть импортлогчид А-95, 98 төрлийн шатахуунаа литр тутамд 250-300 төгрөгөөр нэмснээ  хүлээн зөвшөөрсөн бөгөөд Засгийн газар шатахууны импортод ноогдуулах Онцгой албан татварынхаа үнийн дүнг бууруулахгүй бол цаашид A-95, 98 төрлийн шатахууныхаа үнийг нэмж, литр тутмыг нь 1950-1980 төгрөгөөр худалдаалахаар болжээ. 

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас  “Шунхлай”, “Сод монгол”, “Магнай трейд”, “Петровис”, “Тэс петролиум” зэрэг компаниудад таван сая хүртэлх төгрөгийн мөнгөн торгууль ногдуулжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй