ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Жолооч нарын анхааралд: Шатахуун хаанаас авах вэ?

    Амралтын өдрүүдэд "АИ-92" бензин хомсдолд орж нийгэмд ихээхэн бухимдал үүсгээд байна. Ихэнх шатахуун түгээх газрууд "АИ-92" шатахууныг бэлэн мөнгөөр худалдахаас татгалзаж, карт болон талонтай хэрэглэгчдэд борлуулж эхэллээ.

    Манай улсад томоохонд тооцогддог шатахуун импортлогч компаниуд дараах байдлаар шатахуун олгож байна.

    "Содмонгол" 

    АИ-92 бензинийг бүх салбараараа зөвхөн хэрэглэгчийн карт, талоноор олгож байна.

    "Петровис"

    Энхтайвны гүүр, Тасганы овоо, 5 шарын 24 станцын салбаруудаар АИ-92, АИ-95 бензин худалдаж байгаа юм байна. Шатахууны нөөц хомс байгаа дараалал их байгаа учир үдийн дараа гэхэд нөөц дуусах магадлалтай гэж мэдэгдлээ.

    "Шунхлай"

    "Эмээлт", "22 товчоо" салбартаа шатахуун худалдаж байна.

    "Тэс петролеум"

    Баянбүрдийн тойрогт байрлах ШТС-5, Гачуурт, Содон хороолол, Шадивлан, Улаан чулуут зэрэг 5 салбартаа А-92 автобензин болон дизель түлш олгож байна. 

    "Магнай трейд"

    Бүх салбараар нь гишүүнчлэлийн карттай иргэд үйлчлүүлэх боломжтой. Гэвч талоныг зөвхөн гэрээтэй байгууллагууддаа өгч, хувь хүнд олгохгүй байгаа юм байна. Шатахууны карт нь Худалдаа хөгжлийн банкнаас гаргасан "МТ" виза карт юм. "МТ" картыг 3500 төгрөгөөр захиалж авч болно. Уг картаар хомсдолын үед өдөртөө 20-30 литр шатахуун авч болох ажээ.

    "Жаст ойл"

    "Жаст ойл"-ын шатахуун түгээх станцууд АИ-92 шатахууныг зөвхөн картаар худалдаалж байна гэсэн мэдээллийг өгсөн юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй