ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Иргэдийн анхааралд: Энгийн гадаад паспорт захиалах бол 100 айлыг зорих шаардлагагүй

    Энэ сарын 02-ны өдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон. Үүнээс үүдэн гадаад паспортаа солиулах гэсэн иргэд дараалал үүсгээд буй. Тэгвэл гадаад паспортаа энгийнээр захиалах иргэд Драгон, Дүнжингарав, Мишээл, 6 буудлын “Оргил” худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлэх боломжтой. Захиалга ажлын 10 хоногт гардаг. Өөрөөр хэлбэл, гадаад паспортаа энгийнээр захиалах тохиолдолд заавал зуун айлыг зорих шаардлагагүй. Нийслэлийн үйлчилгээний төвүүдэд хандах боломжтой юм.

    Харин яаралтайгаар буюу ажлын 3 хоногийн дотор авах бол 100 айлд байрлах Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний нэгдүгээр байранд очиж захиална.

    ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХАД

    • Иргэний цахим үнэмлэх
    • Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх 
    • Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй 3 хувь цээж зураг 
    • Банкны карт уншигч буюу пос машинаар төлбөрөө хийх боломжтой / 5 жилээр 32500 төгрөг. Яаралтайгаар авах тохиолдолд 10000 төгрөг нэмэгдэнэ / 
    • Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн бол эмчийн магадлагаа

    ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ АВАХАД

    • Төрсний гэрчилгээ эх хувиар хуулбарын хамт
    • Эцэг, эх буюу асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбарын хамт
    • 5-аас дээш насны хүүхэд өөрийн биеэр заавал эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт ирэх
    • Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
    • Гадаад паспорт авах мэдүүлэг бөглөх 
    • Төлбөрийн хувьд том хүний гадаад паспорт авахтай ижил.
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй