ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Таны суух автобус хаана явааг ингэж мэдээрэй

    Нийтийн тээврээр зорчдог иргэд автобус хүлээж даарч, цаг алдах шаардлагагүй боллоо. Үүнд та зөвхөн ухаалаг гар утастай байхад л хангалттай юм. Таны хэрэглээнд тааруулан автобусны талаарх мэдээллийг хэлэх хэд хэдэн аппликейшуудийг танд санал болгож байна.

    1. Ub BUS

    2015 оноос эхлэн UB Bus хэмээх аппликейшн хэрэглээнд нэвтэрсэн юм. Зорчигч та энэхүү программыг ашиглан аль чиглэлийн ямар автобус яг энэ цаг мөчид хаана явж байгааг мэдэж болох юм. Мөн UB Bus аппликэйшн дээр "Автобус хөтөч" нэмэгдсэн. Та автобусанд суугаад Автобус хөтөчийг ажиллуулахад тухайн автобусны ямар буудлуудад зогссон, мөн дараагийн буудлыг харуулах ба таны утасны чанга яригчаар дараагийн очих буудлыг зарлах юм.

    2. Auto BUS

    Энэ аппликэйшны хамгийн гол давуу тал нь танд offline орчинд буюу таны утсанд ямар ч интернет холболт байхгүй байсан ч Улаанбаатар хотын нийтийн тээврийн талаар чухал мэдээллүүдийг өөрийн гар утаснаас газрын зурагтайгаар харах боломж олгож байгаа явдал юм. Та аппликейшныг хэрэглэж байх үедээ өөрийн одоо байгаа байрлалыг газрын зураг дээр харахын тулд утасныхаа GPS (байрлал тогтоогч)-ээ асаалттай байлгахаа битгий мартаарай. Мөн интернет холболт нь таны байрлалыг илүү нарийвчлалтай тогтооход хэрэгтэй байдгийг санаарай.

    3. Ub Smart BUS

    Харин 2016 онд UB Smart компаниас UB Smart Bus хэмээх аппликейшнийг нэвтрүүлсэн юм. Уг аппликейшныг ашиглан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, автобусны буудал, чиглэлийн зураглалыг харах боломжтой. Мөн суух автобусны буудлыг дамжин өнгөрөх бүх чиглэлийн мэдээлэл, автобусны хоорондын хүлээгдлийн хугацаа, суух автобусаа хаана явж байгааг ч харж болохоороо онцлогтой юм.

    Дээрхи аппликейшнүүдийг ухаалаг гар утас хэрэглэгчид 2 үйлдлийн систем бүхий гар утасны програм татаж авдаг хэсгээс /PlayStore, AppStore/ нэрээр нь хайж, татан, үнэгүй суулгах боломжтой юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй