ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сарын эцэст цасаар шуурч, зам даваа хаагдаж болзошгүйг анхааруулж байна

    Энэ сарын 26, 27-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс сулрах боловч 28-30-ны өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг ЦУОШГ-аас анхаарууллаа. Тодруулбал, энэ сарын 28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас ахиухан орж, цасан шуурга шуурч, цасны зузаан нэмэгдэх, зам даваа цас шуурганд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, халтиргаа гулгаа үүсэх зэрэг хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулах цаг агаарын нөхцөл бүрдэх төлөвтэй байна.

    Арванхоёрдугаар сарын 31-нд баруун аймгуудын нутгаар, нэгдүгээр сарын  1-2-нд зарим газраар цас орж,  цасан шуурга шуурч, 29-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, ялангуяа шинэ оны эхний хоногуудад шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэн бэлчирийн хөндий, Дархадын хотгороор -41..-46 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын саваар -36..-41 градус, бусад нутгаар -25..-30 градус хүрч чангарах төлөвтэй байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй