ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Фэнгшүй: Шинэ жилээр гацуураа хэрхэн засах вэ?

    Гацуурыг гэр бүлийн гишүүн бүр чимэглэх хэрэгтэй. Энэ бол шинэ онд бэлдэх тун чухал хэсгийн нэг. Гацуураа засах үеэрээ хоорондоо маргалдаж болохгүй. Гацуурыг дурын өнгөөр чимэглэж болох ч шар өнгийг түлхүү хэрэглээрэй. Мөн мод, арьс, цаас зэрэг байгалийн гаралтай материалаар хийсэн чимэглэл эерэг нөлөө үзүүлдэг.Түүнчлэн дараах билэгдлийн чанартай чимэглэлүүдийг ашиглахыг зөвлөж байна.


    • Кофены үр хийсэн жижиг уут Нохой жилд гэр бүлийн таатай уур амьсгалыг дуудна.
    • Хөх болон ногоон туузтай хонх гэр бүлд амжилт авчирна.
    • Хиймэл цэцэгтэй сагснууд гэр бүлийн материаллаг байдлыг сайжруулна.

    Мөн ирэх жил гэр бүлийн аз жаргал, мөнгө, эрүүл мэнд гээд таатай өөрчлөлтүүдээс алиныг нь дуудахаас хамааран гацуураа байрлуулна. Үүний тулд цаасан дээр өрөөний зургийг зурж, өмнөд, баруун, хойд, зүүн зүгийг тэмдэглээд, дараах зөвлөгөөг дагаарай.

    • Албан тушаал ахих тал дээр илүүтэй анхаарч байгаа бол хойд хэсэгт гацуураа байрлуулах нь тохиромжтой.
    • Зүүн хойд зүг нь оюуны үйл ажиллагааг сайжруулна.
    • Зүүн хэсэг гэр бүлд харилцан ойлголцол авчирна.
    • Зүүн урд хэсэг гэр бүлийн материаллаг байдлыг тэтгэдэг. Тиймээс танай гэр бүлд мөнгө хэрэгтэй бол гацуураа энэ хэсэгт засаарай.
    • Ирэх онд нэр хүндээ өсгөхийг хүсч байгаа бол зүүн хэсэгт гацуураа засвал ээлтэй.
    • Харин баруун өмнөд хэсэгт гацуураа байрлуулвал гэр бүлийн харилцаа таатай байна.
    • Ирэх онд бүл нэмэхээр төлөвлөсөн бол баруун хэсэгт гацуураа засаарай.
    • Нохой жил аяллаар дүүрэн байхыг хүсч байгаа бол баруун хойд хэсэгт гацуураа байрлуул.

    Харин өрөөний төв хэсэг эрүүл мэндийг тэтгэдэг тул өвчин, эмгэггүй байхыг хүсвэл өрөөнийхөө голд гацуураа чимээрэй. Ирэх жил танд мөнгө, эрүүл мэнд, найрсаг харилцаа , албан тушаал зэргээс аль нь илүү хэрэгтэй байгааг тодорхойлон, гацуураа засах байрлалаа сонгоорой. Түүнчлэн жилийн билэгдэл амьтныг гэртээ байрлуулахыг зөвлөж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй