ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Хүүхэд, гэр бүлд ээлтэй үзвэр үйлчилгээний байгууллага”-аар “Гэгээнтэн энтертайнмент” шалгарлаа

    Хүүхэд, гэр бүлд чиглэсэн ажил үйлчилгээ, орчинг бий болгож, ирээдүй хойч үеийнхээ төлөө санал санаачилга гарган ажилласан шилдэг үзвэр үйлчилгээний байгууллага”-аар Монголын анхны Dolby Atmos дуугаралттай "Гэгээнтэн Энтертайнмент" төв шалгарлаа. Шалгаруулалт 9 дүүргийн хэмжээнд нийт 927 байгууллагаас 1 дүгээр шатанд 162 байгууллага шалгарснаас дараагийн шатанд 45 байгууллага шалгарсан байна. Харин тэр дундаас Нийслэлийн 2017 оны “Хүүхэд гэр бүлд ээлтэй байгууллага”-аар:

    • Хүүхэд, гэр бүлд ээлтэй дүүрэг: Хан-Уул дүүрэг
    • Хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо: Багануур дүүргийн 1-р хороо
    • Хүүхэд, гэр бүлд ээлтэй сургууль: Налайх дүүргийн 109-р сургууль
    • Хүүхэд гэр бүлд ээлтэй цэцэрлэг: Сонгинохайрхан дүүргийн 110-р цэцэрлэг
    • Хүүхэд, гэр бүлд ээлтэй олон улсын, төрийн бус байгууллага: “Гүүд нейборс” ТББ
    • Хүүхэд, гэр бүлд ээлтэй хэвлэл мэдээллийн /сэтгүүлч/ байгууллага: Монголын Үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч Н.Мөнхбаяр
    • Хүүхэд, гэр бүлд ээлтэй соёл, урлаг, үзвэр үйлчилгээний байгууллага: “Гэгээнтэн энтертайнмент” ХХК
    • Хүүхэд, гэр бүлд ээлтэй худалдаа, үйлчилгээний байгууллага: “Аз хур” ХХК
    • Хүүхэд, гэр бүлд ээлтэй үйлдвэр аж ахуй нэгж байгууллага: “Хүннү молл” ХХК тус тус шалгарлаа.

    Шалгарсан байгууллагуудад Нийслэлийн удирдлагууд талархал илэрхийлж батламж дурсгалын зүйл гардуулсан бөгөөд хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллагуудад амжилт хүсэн хүүхдүүдийн төлөөлөл дурсгалын зүйл гардуулсан гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй