ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зургаан настай YouTube-ийн од $11 саяын орлого олжээ

    Сүүлийн гурван жилийн хугацаанд Райан хүү камерны өмнө шинэ тоглоом задалж, тоглож, сэтгэгдлээ ярих ажил хийсэн юм. Үүнийхээ төлөө тэр их хэмжээний мөнгө олдог.

    Форбс сэтгүүл саяхан хамгийн өндөр орлоготой YouTube оддын жагсаалтыг гаргахад Райан 2016 оны зургаадугаар сарын 1-нээс 2017 оны зургаадугаар сарын 1-ний хооронд $11 саяын орлого олж, жагсаалтын наймдугаарт бичигджээ.

    Түүний “Ryan ToysReview” суваг одоогоор 10 сая дагагчтай болсон байна.

    Тоглоом үйлдвэрлэгчид Райан хүүгээр шинэ бүтээгдэхүүнээ сурталчлуулсны төлөө багагүй мөнгө төлдөг юм.

    2015 оны нэг өдөр аав ээжээсээ YouTube сүлжээнд өөрийн видеог оруулах хүсэлт тавихад нь тэд зөвшөөрч байжээ. Ингээд Lego Duplo тоглоомыг хайрцагнаас нь гарган тоглож байгаа 15 минутын бичлэг нийтэлсэн нь хүмүүсийн анхаарлыг огт татаагүй байна. Гэвч 2016 онд түүний суваг нэг сая үзэгчтэй болж нэмэгдсэн юм.

    Эх сурвалж: TheNextWeb

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй