ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргалаа

    Гадаадын иргэн, харьяатын газрын  ажлын хэсгийнхэн төв,  орон нутаг дахь боомт, нэгж, албан хаагчдын ажил байдал, хүний нөөцийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор Дархан-Уул, Орхон аймагт ажиллажээ. Дархан-Уул аймагт  28 орны 390 орчим гадаадын иргэн тогтмол оршин суудаг. Тус аймгийг хариуцсан ахлах мэргэжилтэн, хойд бүс дэх газрын хяналтын улсын байцаагч нартай хамтран шалгалт хийж визийн хугацаа хэтрүүлсэн, хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн зэрэг захиргааны долоон зөрчил илрүүлж, БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргажээ. Орхон аймгийн төлөөлөл Б.Баярхүү  10 гаруй байгууллагын 700 орчим гадаадын иргэний бичиг баримтад үзлэг, шалгалт хийж, зургаан орны  168 иргэнд зохих ангиллын гарах-орох виз олгожээ. Ажлын хэсгийнхэн шалгалтын үеэр Дархан-Уул аймгийн удирдлагуудтай уулзаж, харилцан ажиллах талаар санал солилцсон байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй