ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нүүрний будаг сонгохдоо зайлшгүй анхаарах зүйлс

    Эмэгтэй хүн будаггүй байхдаа хөөрхөн будагтай байхаараа хүчтэй гэдэг үгй бий.Тйимээс л зөв сайхан будсан бүсгүйчүүд маань бусдын харцыг булаан хажуугаар зөрсөн залуусыг эргэж хартал нь өөртөө итгэлтэй алхдаг биз. Ингээд гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо юу анхаарах талаарх зөвлөгөөг хүргэе.

    1.Хамгийн их анхаарах зүйл бол хугацаа нь дууссан бүтээгдэхүүний хэрэглээ

    Хугацаа нь аль хэдийн дууссан ч хэрэглэж дуусаагүй болохоор хаяж чадахгүй юм, гайгүй байлгүйдээ муу зүйл мэдэгдэхгүй л байна гэдэг эмэгтэйчүүд олон. Өөрийн арьсаа сайхан хэвээр нь авч явахын тулд хэзээ ч битгий хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглээрэй.

    2. Чанаргүй бүтээгдэхүүний хэрэглээ

    Мөнгөө харамлан хямд бүтээгдэхүүн сонгох нь хамгийн их эрсдэлийг дагуулдаг. Чанартай бүтээгдэхүүн бол туршилт, судалгаа гэх мэт зүйлс дээрээс үндэслэн бий болсон байдаг. Харин хуурамч бүтээгдэхүүнүүд зөвхөн өөрсдийн ашиг орлогыг бодон маш хямд төсвөөр бүтэх бодлогыг баримталдаг. Тиймээс өөртөө хайртай бол чанарыг эрхэмлэх нь зүйтэй.


    3. Ам дамжсан яриа, харах төдий байдлаар сонголт хийх

    Чиний найзад улаан уруулын будаг маш сайхан зохидог байлаа гээд чамд зохино гэсэн үг биш. Хүн бүрийн арьсны бүтэц нүүрний хэлбэр өөр учраас зөвхөн өөртөө тохирсон будалт бүтээгдэхүүнийг сонго.


    4. Зөвхөн ганцаараа хэрэглэ

    Нунтаг ингэсэг, кремний порлон, уруулын будаг, багс гэх мэт зүйлсийг зөвхөн өөрөө хэрэглэх хэрэгтэй. Учир нь эдгээрт хамгийн их нян, арьсны өвчин тараах бактери байдаг.

    5. Нүүр будгийн хэрэгслээ үргэлж цэвэрлэ

    Таны нүүр будгийн хэрэгсэл үргэлж цэвэр байх хэрэгтэй. Охид маань нүүрээ будах гэж байгаад порлоноо газар унагачихаад газраас аваад шууд хэрэглэх тохиолдол бий. Ингээд л батга урилгагүй зочилж байгаа юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй