ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголчууд iPhone X-ийн эхний багцыг дөрвөн өдрийн дотор авч дуусгажээ

    Apple компани iPhone ухаалаг гар утасныхаа 10 жилийн ойд зориулж бүтэн нүүр эзэлсэн OLED дэлгэц, “Home” товчгүй нүүр, хүний нүүрийг таньж нээгддэг FaceID зэрэг шинэ технологиуд бүхий Iphone X-ийг өнгөрсөн аравдугаар сараас эхлэн дэлхийн улс орнуудад ээлж дараалан худалдаанд гаргасан.

    Монгол улсын зах зээлд албан ёсоор арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн үүрэн холбооны Мобиком компаниар дамжин худалдаалагдаж эхэлжээ. Харин тус компаниас авсан мэдээллээр iPhone X загварын эхний багцыг Монголын хэрэглэгчид дөрөв хоногийн дотор худалдан авч дуусгасан байна.

    Арванхоёрдугаар сарын 1-ны Баасан гарагт зарж эхэлсэн бол 4-ний Даваа гарагт бүх шинэ iPhone X эзэнтэй болсон гэнэ. Хоёр дахь багц ирэх долоо хоногийн дундуур ирэх аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй