ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, ЭМД-ын сангаас их хэмжээний мөнгө завшсан эмч нарыг хорьжээ

    Өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, Нийгмийн даатгалын сангаас онц их хэмжээний мөнгө хувьдаа завшдаг хувийн болон улсын эмнэлгийн эмч, дарга нарыг Эрүүгийн цагдаагийн газрынхан илрүүлжээ. 

    Энэхүү хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн газарт иргэнээс гомдол ирсэн байна. Иргэн мэдээллэхдээ, “Манай эмнэлэг 15 хүн хэвтэн эмчлүүлэх ортой. Өрөө болгоныхоо орыг шахаад, хүн хэвтүүллээ гэхэд 20 хүн л хэвтэнэ. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хуурамч өвчтөний түүх бүрдүүлээд, улсаас их хэмжээний мөнгө завшаад байх шиг байна. Нийт 50 хүн эмчлүүлсэн гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлж, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст өгдөг хэмээжээ.

    Мэдээллийн дагуу хувийн эмнэлгүүдэд хяналт, мөрдөн шалгах ажил явуулснаар хувийн эмнэлгүүд 15-30 ортой болохыг тогтоосон бөгөөд эмнэлгүүдийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс рүү явуулдаг бичиг баримт болоод нөхөн олговроор хэдэн төгрөг улсаас авдаг тухай шалгасан байна.

    Сэргээн засалт хөгжлийн төвийн захирлыг болон ГССҮТ-ийн эмч А.Амгаланбаатар гэх хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Цагдаа нар мөрдөн байцаалтын үеэр улсын эмнэлгийн эмч, хувийн эмнэлгийн дарга нар болоод Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн бүлэглэл үгсэн тохиролцож, улсаас их хэмжээний мөнгө хууль бусаар завшиж байгааг шалган тогтоожээ.

    Дээрх гэмт хэрэгт сэжиглэгдэж буй албан тушаалтнууд мэдүүлэхдээ "Өвчтөний хуурамч түүхийг бүрдүүлэхдээ иргэдийн регистрийн дугаарыг ашигладаг. Улсын эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн нэр, регистрийн дугаарыг олшруулж авдаг. Ихэвчлэн амбулаториор үйлчлүүлсэн хүмүүсийн нэр, өвчний талаарх мэдээллийг олж авдаг. Ингээд хуурамч карт нээгээд өвчнийх нь талаар болон хэвтэн эмчлүүлэхдээ ямар эмчилгээ хийлгэсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бичдэг.

    Мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс эмнэлэгт огт хэвтэж байгаагүй хүмүүсийн нэр, регистрийн дугаарыг авдаг гэжээ. Түүнчлэн тэд хөдөө орон нутгийн иргэдийн нэрийг сонгож авдаг байсан. Мөн өндөр настай хүмүүсийг ч эмнэлэгтээ хэвтсэн болгож, хуурамч түүх нээчихдэг. Улирал бүр нөхөн олговрыг Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс манай эмнэлгийн данс руу оруулдаг. Бид мөнгийг нь хуваагаад авчихдаг байсан" хэмээн мэдүүлээд байгаа аж. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй