ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ж.Галбадрах Японы эзэн хааны дээд шагнал хүртлээ

    Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах Японы эзэн хааны эрхэм дээд шагнал болох “Мандах нар” одонгоор шагнагджээ.

    Ж.Галбадрахын Монгол Улсад Япон хэв маягийн боловсролыг түгээх дэлгэрүүлэх болон хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хэмээн үнэлж ийнхүү Япон улсын Цог жавхлант Эзэн хаанаас эрхэм дээд шагнал болох “Мандах нар” одонг олгохоор шийдвэрлэсэн байна.

    Ж.Галбадрах нь 1995 онд Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр Ямагата их сургуульд Японы Боловсролын тогтолцооны талаар суралцаж байх үедээ анх Японы сургалтын хөтөлбөрийг Монголд нэвтрүүлэн, Япон хэв маягийн сургуулийг Монголд нээж байгуулахыг зорьжээ.

    Түүний ажилч хичээнгүй зан чанар, өөртөө тавьсан өндөр зорилгыг нь үнэлэн Япон дэмжигчид нь “Багана нэгийн холбоо”-г үүсгэн байгуулсан бөгөөд Ж.Галбадрах нь тус холбооны дэмжлэгтэйгээр 2000 онд Монголд анхны Япон хэв маягийн ахлах сургууль болох “Шинэ Монгол” сургуулийг байгуулжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй