ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Оффшор бүсийн жагсаалтад Швейцарь, Хонконг, Сингапур нэмэгдлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчиллээ. Оффшор бүсийн жагсаалтыг өмнө нь гаргасан. Гэвч ОУВС-аас татварын хөнгөлөлтэй буюу оффшор бүс гэж зарласан Швейцарь, Хонконг, Сингапур орныг оффшор бүсэд оруулах саналыг УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан.

    Энэ дагуу Засгийн газар судалж үзээд, дээрх гурван орныг нэмж оруулан, оффшор бүс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг 49 болгож өргөтгөн баталжээ.

    Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас татварын ил тод байдал, хууль бусаар олсон орлогоо нуун далдлах гэмт хэргийг таслан зогсоохтой холбоотой хууль эрхзүйн орчноо шинэчлэн гаргах, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх төлөвлөгөөг баталсан юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй