ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол бүсгүй Солонгосын казиногоос 795.000 ам.доллар хожжээ

    Өмнөд Солонгосын Сөүл хотын “Paradise Walker Hill” нэртэй казинод Монгол эмэгтэй автомат тоглоомын жекпотын машинаас 863 сая вон буюу ойролцоогоор 795.000 ам.доллар хожсон талаар цахим сүлжээнд шуугиад буй. Тэгвэл Монгол бүсгүйн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байгаа ч казиногийн сайт дээр дөрөв дэх удаагийн жекпотын эзэн тодорсныг зарласан байна. Бараг хоёр тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө хожсон эмэгтэйн нэр тун удахгүй тодорхой болох аж. 

    Дашрамд сонирхуулахад, Өнгөрсөн есдүгээр сарын 19-нд Өмнөд Солонгосын Чежү арлын “Paradise Casino Jeju Grand” казиногоос Тайваний 31 настай жуулчин 966 сая вон буюу 854,000 ам.доллар хожсон нь Солонгосын түүхэн дэх автомат тоглоомын машины хамгийн өндөр хожил байжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй