ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол улс Европын холбооны хар жагсаалтад оржээ

    Европын холбооноос анх удаа татвараас зайлсхийдэг бүсүүдийн хар жагсаалт гаргаж 17 бүсийг нэрлэжээ. Энэхүү жагсаалтад Барбадос, Өмнөд Солонгос болон Монгол улс хүртэл багтсан байна.

    Тухайн улс орныг жагсаалтад оруулахдаа татварын бодлого хэр зэрэг нээлттэй байдаг, татварын хувь хэмжээ ямар байгаа болон бага татвартай болохоор бусад орнуудын татвараас зайлсхийх зорилгоор хүмүүс хөрөнгө оруулах нөхцөл бүрдүүлсэн эсэх зэрэг нөхцөлд үндэслэсэн аж. Жишээлбэл зарим орнууд гадаадын компаниудын корпорацын татварыг тэглэсэн байна. Европын холбооны гишүүн орнууд одоо энэхүү жагсаалтад орсон орнуудын эсрэг ямар арга хэмжээ авахыг шийдэх аж.

    Хар жагсаалтад багтсан орнууд:

    • Америкийн Самоа
    • Бахрейн
    • Барбадос
    • Гренад
    • Гуам
    • БНСУ
    • Макао
    • Маршалын арлууд
    • Монгол
    • Намиби
    • Палау
    • Панам
    • Сент Люси
    • Самоа
    • Тринидад ба Тобаго
    • Тунис
    • Арабын Нэгдсэн Эмират

    Европын холбооноос хар салхи, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгаас болж хүнд байгаа улс орнуудыг түр хугацаанд жагсаалтад оруулахгүй байхаар шийдсэн аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй