ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гоёлын даашинзаа галбиртаа хэрхэн тохируулж сонгох вэ?

    Шинэ жилийн баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд бүсгүйчүүд гоёлын даашинзаа авах талаар бодож байгаа болов уу. Тэгвэл биеийн галбиртаа тохируулан  даашинз хэрхэн зөв сонгох талаар төдийлөн сайн мэдэхгүй байгаа бол бидний зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу!

    Элсэн цаг хэлбэртэй бол

    Ийм хэлбэртэй биеийг хамгийн дур булаам гэлцдэг. Танд бэлхүүс тодотгосон, бариу даашинз илүү зохимжтой. Харин дөрвөлжин биетэй харагдуулдаг хувцаснаас зайлсхийгээрэй. Мөн даашинзны энгэр V  хэлбэртэй бол гоёмсог харагдах болно.

    Лийрэн галбиртай бол 

    Хэрвээ та өргөн гуятай бол сул хормойтой коктейль даашинз өмсөх нь зохимжтой. Гэхдээ хүмүүсийн анхаарлыг гуяны хэсэгт анхаарал татахуйц хормойндоо нэмэлт чимэглэлтэй  даашинзаас татгалзаарай. Даашинзын мөрөнд зөөлөвч хийж, мөрөө илүү өргөн бөгөөд өндөр харагдуулахыг хичээгээрэй. Ингэснээр таны биеийн харьцаа зөв харагдана. Даашинзаас гадна ийм биетэй хүмүүс бариу өмд, иртүүзнээс татгалзах нь зүйтэй.

    Алиман бие 

    Гэдсээрээ махлаг ч гэсэн та даашинз өмсөж болохгүй гэсэн зүйл байхгүй. Дээд хэсэг нь даруухан, хормой хэсэг нь сул загвартай даашинз сонгох нь илүү зохимжтой.

    Ийм биетэй эмэгтэйчүүд V  хэлбэрийн захтай даашинз өмсөх нь илүү сайхан харагддаг. Ингэснээр тан руу харж буй хүмүүсийн анхаарал бэлхүүснээс өөр тийш хандах болно. Мөн бэлхүүс хэсгийг тодотгосон чимэглэл, бүстэй даашинзаас татгалзаарай. 

    Дөрвөлжин биетэй бол

    Дөрвөлжин маягийн биетэй бол танд бэлхүүсээрээ сул загвартай даашинз өмсөх нь зохимжтой. Бэлхүүсийг бүсээр хуваах нь гоёмсог харагдуулах болно. Гэхдээ голоороо хэт их чимэглэлтэй даашинз бэлхүүсийг махлаг харагдуулах талтай. Мөн ийм биетэй эмэгтэйчүүд эрэгтэй загварын хувцас өмсөхөөс зайлсхийгээрэй. Зөвхөн үдэшлэг гэлтгүй энгийн үед өргөн өмд цамц өмссөнөөр таныг эрэгтэй хүн шиг харагдуулах магадлалтай.

    Мөн даашинз дотуураа та бэлхүүсэвч зүүгээрэй. Ийм биетэй эмэгтэйчүүд дотуур хувцсандаа анхаарал хандуулах хэрэгтэй. Тухайлбал, хөхийг томсгож харагдуулах хөхний даруулга зүүснээр биеийг тань зөв харагдуулах болно.

    Жижиг биетэй бол 

    Хэрвээ та жижигхэн биетэй бол урт эсвэл цацагтай даашинз таныг яг л хувцсандаа живсэн мэт харагдуулах болно. Та гоолиг биеэ  тодотгохын тулд та богино эсвэл өвдөг хүртэлх урттай даашинз сонгох нь зүйтэй юм.

    Хөлөөрөө махлаг бол 

    Та заавал хөлөө нуух гэж яарах хэрэггүй. Богино даашинз ч танд сайхан харагдана. Харин дээд хэсэгтээ чимэглэлтэй даашинз сонгосноор хүмүүсийн анхаарал таны хөлд биш дээд хэсэгт төвлөрөх болно.

    Богино цээжтэй бол 

    Хэрвээ та богино цээжтэй бол бэлхүүсээрээ бариу биш даашинз сонговол зохимжтой. Азаар ийм даашинз маш олон байдаг.  А хэлбэрийн, бэлхүүс тодотгоогүй даашинз таны сонголт.

    Лууван хэлбэртэй бие 

    Таны хөл биеийн тань хамгийн нарийхан хэсэг. Та хөлөндөө анхаарал татахыг хүсэхгүй бол өвдөгний орчим урттай даашинз сонгох нь зүйтэй.

    Доош харуулсан гурвалжин 

    Та өргөн мөртэйгөөсөө болж энгэр задгай хувцас өмсөхөөс санаа зовдог уу? Харин одоо өөрийн гоо сайхнаа харуулах цаг чинь болжээ. Үүний тулд жижгэвтэр давхар хормойтой даашинз сонгох нь илүү тохиромжтой. Учир нь ийм хормой таны гуяыг бага зэрэг томруулж, биеийн дээд доод хэсгийг тэнцвэржүүлж харагдуулах юм.

    Богино хөлтэй бол

    Хэрвээ та богино хөлтэй бол урт даашинз сонгоход буруудахгүй. Бэлхүүсний хэсэг бага зэрэг дээш байхад таны хөл урт харагдана.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-80004940
    hiubsite@gmail.com

    976-77110608
    976-77110806

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Гэгээнтэн” цогцолборын 4 давхарт

    Тийм Үгүй