ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Яруу найрагч Л.Өлзийтөгсийн шүлгийн номын нээлт Хятадад боллоо

    Яруу найрагч Л.Өлзийтөгсийн сонгомол шүлгийн түүвэр хятад хэлнээ орчуулагдан гарчээ. “Л.Өлзийтөгсийн шүлгийн сонгомол” нэртэй энэхүү номын нээлт БНХАУ-ын Бээжингийн Төвийн үндэстний их сургуульд болсон байна. Монгол найрагчийн шүлгүүдийг Бээжингийн Төвийн орчуулах товчооны орчуулагч Хасан орчуулсан аж.

    Номын нээлтэд яруу найрагч Л.Өлзийтөгс өөрийн хань соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, яруу найрагч Г.Аюурзана нарын хамт оролцсон байна. Мөн хоёр орны утга зохиол судлаач, эрдэмтэн, зохиолч, сэтгүүлч, уран зохиол сонирхогч оюутан залуус Л.Өлзийтөгс  найрагчийн яруу найргийн түүврийн хятад эхийн нээлтэд оролцжээ.

    Л.Өлзийтөгсийн яруу найраг монгол хэлт утга зохиолын ертөнцөд гүнзгий нөлөө үзүүлж, түүний өнгө аясыг дууриаж бичдэг нэг буюу хэдэн үеийг бий болгосон бөгөөд Л.Өлзийтөгсийн уран зохиолд мөнхөрсөн мөн чанар бол “мөрөөдөгч охины дүр”хэмээн онцолжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-80004940
    hiubsite@gmail.com

    976-77110608
    976-77110806

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Гэгээнтэн” цогцолборын 4 давхарт

    Тийм Үгүй